Энэ өдрийн зурхай /2017.07.28/

12_free-astrology-tools-960x440-800x300Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 5. Сугар гараг. Тугчин одтой, улаан луу өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага
:Төрөхүй
Суудал: 
Ус

Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Томчууд өсвөр насны хүүхдийн эрхийг боогдуулж, эрх чөлөөг нь хязгаарлах магадлалтай өдөр. Удирдлагатайгаа харьцах харьцаанд хүндрэл гарч болзошгүй. Даргыгаа нийтлэг сонирхлын тухай яриандаа татан оролцуулах гэсний хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Та шантралгүй ажлаа сайн хийх хэрэгтэй. Таныг маш гоё ирээдүй хүлээж байна. Секс холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Мэргэжлийн хүрээнд шинэ эргэлт гарах магадлал өндөртэй өдөр болно. Өөрийгөө нээж харуулах олон шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр дурлал, гэр бүл болоход тааламжтай өдөр болно. Хайртай эмэгтэйнхээ үг бүрийг анхааралтай сонс. Зөвлөгөө өгөхдөө тэрээр зургаа дахь мэдрэхүйгээ удирдлага болгоно. Түүндээ дэмжлэг үзүүлсэнд нь талархаж гоёмсог бэлэг барихыг зөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэрүүл маргаан, зөрчил тэмцэл, бардам зангаар дүүрэн өдөр. Зөөлөн нийтэч бай. Эс тэгвээс эргэн тойрныхонтойгоо ойлголцож чадахгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуул. Хууль сахиулах байгууллагынхантай бүү орооцолд. Бий болсон нөхцөл байдлын улмаас хувийн болон олон нийтийн харилцаанд тэнцвэрт байдалд хүрэхийг эрмэлзэнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Тэвчээртэй, зорилготой байдал чинь баяр баясгалантай болгоно. Зорилгоо биелүүлсэн ч дипломат зангаа гээж болохгүй. Эс тэгвээс ичгэвтэр байдалд орж магадгүй. Төлөвлөгөө боловсруулахдаа анхааралтай бай. Хүчрэхгүй ачааллыг өөртөө бүү үүр. Санхүүгийн хүнд байдалд орно. Зүрх сэтгэл, хайр дурлалын саналыг хүлээж авахгүй.


ОХИН (8/23-9/22)

Гэр ахуйн асуудлууд олон жижиг зардлууд шаардана. Ажил дээр бүх зүйл хэвийн бус байна. Хүнд хэцүү ажлуудыг чанартай, түргэн гүйцэтгэх чадвар тань өө сэв эрэмтгий даргын чинь нүүрэн дээр таны нэр хүндийг өсгөх болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Арын сүүлийн өдрүүд амгалан тайван байх боловч энэ нь их шуурганы өмнөх нам гүм юм. Нөгөө талаас зарим нэг нь нийгмийн байр сууриа олж авах боловч энэ нь араасаа хов жив, хоосон таамаглал, шивнээ үгийг дагуулна. Энэ үед зээл бүү ав, өр бүү тавь.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Карьер, мэргэжлийн үйл ажиллагаа санхүүгийн хүрээнд таныг амжилт хүлээж байна. Зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хувийн бизнестээ хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн эрсдэлтэй алхамууд хийхэд тохиромжтой.


НУМ (11/22-12/21)

Таны эрч хүч, эр зориг одоо л үр дүнгээ өгнө. Та гэрээсээ ч гаралгүй бүтээн цогцлоогч чадвартай байна. Аз туршсан зүйлд бүү найд. Та өөрийнхөө аз жаргалыг өөрийн гараар урлан бүтээгч нь мөн. Ямар ч хүнд хэцүүг өөрийн өөдрөг үзлийн гэрлээр гийгүүлэн даван туулж чадна.


МАТАР (12/22-1/19)

Та үргэлжид сайхан явдал тулгарч, эсрэг хүйсийнхээ хүмүүсийнхээ анхаарлыг татах болно. Бусадтай харилцаа холбоо тогтооход тааламжтай болохыг од эрхэс зааж байна. Та дахин урагш нэг алхам хийх хэрэгтэй байна. Од эрхэс танд ийм сайхан боломж олгож байгааг бүү алд.


ХУМХ (1/20-2/18)

Бүх зүйл танаас хамаарахгүй ч гэсэн анхаарал, болгоомжтой байхыг од гаригс зөвлөж байна. Эмэгтэйчүүд янаг амрагийн холбооны болзошгүй төгсгөлд бэлэн байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд хувийн амьдралдаа өөрийнхөө өгөөмөр сэтгэлийг гаргаж, энгийн даруу байж, бусдын гэмийг уучил.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэсын эрхшээлээр төлөвлөсөн ажлаа түргэн, үр ашигтайгаар гүйцэтгэж чадахгүй бололтой. Удирдлага, төрийн байгууллагын хүмүүстэй шөргөлдөөн үүсэх магадлалтай. Танаас тэвчээр, буулт хийх чадвар шаардагдана. Ямар ч ажил, аялал эхлэхэд, нүүдэл суудал хийхэд тохиромжгүй өдөр.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих