Хэл яриа, сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аппликейшн танилцууллаа

main1500977471Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшний туршилтын эхний хувилбарыг танилцууллаа. Энэхүү аппликейшний зорилго нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгосон юм. Мөн энэ аппликейшн нь Монгол дохионы хэл суулгасанаар онцлог.

Тус газрын зүгээс мэдээлэхдээ “Бидний зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийг хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхолоо илэрхийлэхэд дөхөм болж тэдэнд үргэлж байдаг айдас ганцаардлыг багасгах явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр дундаа хүүхдүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайн сайхан амьдралын төлөө ажилладаг манай агентлагийн хувьд чухал асуудлын нэг юм.Энэхүү бичил төслийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа Австралийн сайн дурын ажилтан Жасинта Харфорд болон гадаад харилцааныалба, Мэдээлэл технологийн үндэсний паркд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтан Бенжамин Гибсон, Батхуяг нар хамтран бичиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх дэмжлэг болох Австралийн засгын газрын тэтгэлэгээр хийгээд байна. Аппликейшнийг хийсэн баг өнгөрсөн 1 сараас хойш энэ төсөл дээр ажилласан бөгөөд цаашид сайжруулан хөгжүүлэх юм” гэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих