Хөгжим бүжгийн коллеж албан ёсоор Их сургууль боллоо

2f6aaffc0d8027d3305ad0d95d0ee8b8e119d433Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долоодугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль бую Консерватор боллоо.

Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны  өдөр Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн түүхтэй.

Хөгжим бүжгийн коллеж үе, үеийн Засгийн газар, сайд нарт консерватор болох хүсэлтээ сүүлийн 20 жил уламжилж ирсэн ч энэ жил тэдний хүсэлтийг хүлээн авч Хөгжим Бүжгийн Их Сургууль болж байна.


URL:

Нэр: Зочин Огноо: 26 July 2017

Дунд сургууль их сургууль болжээ. Бас нэг ТМС их сургууль болсон гэж байгаа. Нэг дарга төгссөн юм уу даа.

Сэтгэгдэл бичих