Хууль бусаар олборлосон 712,6 гр алтыг улсын орлого болгожээ
МХЕГ-аас шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийн улмаас 43,1 сая төгрөгийн хууль бусаар алт олборлосон 712,6 гр алтыг улсын орлого болгожээ. Усны эх бүрэлдэх болон ойн сан бүхий хилийн зааг дотор үйл ажиллагаа явуулж байсан 86 байгууллага, аж ахуйн нэгжийг илрүүлж, 19,7 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулж, гурван тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлж, 51 улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн, 83 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох техник тоног төхөөрөмжийг битүүмжилжээ.
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, “Хил заагийг хэсэгчлэн тогтоох тухай” тогтоолд хамрагдсан Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Увс аймгуудын нутагт хуулиар хориглосон хил заагийн дотор алтны шороон орд олборлож буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцтэгүүлэх зорилгоор МХЕГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хил заагийг газар дээр нь тогтоогоогүй, шав тэмдэг тавиулаагүй, хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаа явуулсан уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан нийтлэг зөрчил илэрчээ.
Мөн байгаль орчныг, нөхөн сэргээхдээ стандартуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, газрын гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны төлбөр төлөөгүй, үйлдвэрлэлийн явцад өөрчилсөн гольдролыг нөхөн сэргээх зураг төсөлгүй, гольдрол нөхөн сэргээх ажлыг хийгээгүй байжээ.
URL: