Хятадын 50 настай загвар өмсөгч интернетийг шуугиулж байна

Сингапурын иргэн 50 настай Чуандо Тан гэрэл зурагчин мэргэжилтэй нэгэн бөгөөд түүний зургуудыг харсан хүн бүр 20 настай гэж андуурч байна. Чуандо Тан өөрийн инстаграм хуудаснаа 180 мянган дагагчтай төдийгүй, 1990-ээд оны эхээр хамгийн эрэлттэй загвар өмсөгч байжээ. Саяхан тэрээр Хятадын  томоохон хэвлэлд өгсөн ярилцлагадаа долоо хоногт найман удаа фитнесээр хичээллэж өдөр бүр тахианы мах иддэг гэж нууцаасаа хуваалцжээ. Мэдээж түүний залуу харагдах нууц нь эцэг эхээс заяасан генитэй холбоотой боловч өдөр бүр эрүүл хооллолтын дэглэмийг сахиснаар ийм үр дүнд хүрчээ.

URL:

Сэтгэгдэл бичих