Засгийн Газрын тэргүүн Ж.Эрдэнэбат улс төрийн соёл гарга!!!!!

527-15009624613eaafe30eaf096f3d539e605a7ced007Бодлого, зарчим ярих дуртай МАН-аас улс төрийн соёл гаргахыг ард түмэн хүлээж байна. Учир нь намын даргаа 2 шаттай сонгуульд давхар шороодуулсан хариуцлагыг  штабыг удирдсан С.Баяр, штабын дэд даргаар ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар хамгийн түрүүн хүлээх ёстой. Өрсөлдөгчдөө бодвол ханасан рейтингтэй сонгуультай золгосон МАН-ын дарга М.Энхболдыг Засгийн Газрын тэргүүн Ж.Эрдэнэбатын удаа дараа хийсэн хариуцлагагүй мэдэгдэл, дордуулсан 7 төрлийн татварын нэмэгдэл, М.Энхболдын хийсэн худ ургийн томилгоо, нууцаар хийсэн концессын гэрээнүүд, сонгуулийн PR-ийн хэт харлуулах хуучирсан тогтолцоо зэрэг олон хүчин зүйл ялагдалд хүргэсэн. Олон нийт М.Энхболдыг биш Ц.Нямдоржийг, У.Хүрэлсүхийг захиалж байхад өөрийн гар хөл бологсдоор бүрдүүлсэн  Бага хурлаараа хүч түрэн нэр дэвшээд удаа дараалан ялагдаж 90 жилийн түүхтэй МАН-ын нэр хүндийг булшилсан хариуцлагыг М.Энхболд үүрэлцэх ёстой. МАН-ын ялалтын төлөө нойр хоолгүй зүтгэсэн жирийн гишүүд дэмжигчид эрх баригчдаас улс төрийн соёл шаардаж байна.

Төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтаны сандалаас хөл газар хүргэж үзээгүй МАН-ын дарга М.Энхболд багаа шинэчлэж, газрын наймаагаар хэтэвч холбогдсон “60 тэрбум”-ын эзэн Ц.Сандуй мэтийн бөгс долоогчдоосоо салах цаг болсныг  сонгуулийн дүн харууллаа. Энэ бүхнээс харахад МАН-ын топ ялагдлын эзэн М.Энхболд өөрөө. Төрийн томилгоог өөрийн хүүхэд болон ах дүүс, ангийн хүүхдүүдээсээ эхэлсэн, нагац талаасаа хамааралтай Ж.Эрдэнэбатыг сангийн сайдаар ажиллуулж, Засгийг газраа толгойлуулсан, УИХ-ын сонгуулиар яригдаж эхэлсэн 60 тэрбумын авилгын асуудлыг тас цохиж, Ц.Сандуйгийнхнаас салж чадаагүйн гайгаар МАН-ын дарга М.Энхболд улс төрийн карьертаа өөрийн гараар цэг тавьлаа.
Улс төрийн өнцгөөс харвал идэр насандаа улс төрийн карьертаа цэг тавьж буй М.Энхболд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг МАН-ын даргаар зүтгүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Засгийн газраа олигтойхон толгойлж чадахгүй байгаа М.Энхболдын нагац дүү , улс төрчийнхөө хувьд сул гишүүн Ж.Эрдэнэбатад МАН-ын цаашдын хувь заяаг атгуулахад хүрвэл намын лидерүүдээс эхлээд жирийн гишүүд дэмжигчид дургүйцэж, идэвхжсэн галт уул шиг хэзээ хэзээгүй дэлбэрэхэд бэлэн байгаа МАН жинхэнээсээ хагарч, фракцуудын тулаан олон нийтийн нүдэн дээр үргэлжлэх болно. Нөхцөл байдлыг зургыг аль хэдийнэ гаргасан хотын фракцынхан М.Энхболдын талд зуун хувь үйлчилж байгаа Бага хурлын дийлэнхийг ашиглан Ж.Эрдэнэбатын гарт төвлөрч байгаа аймгийн Засаг дарга нарыг худалдан авч Их Хурлаа хайрцаглана гэж байгаа ч найдвар тун бага. Учир нь ялагдлын шарх нь эдгээгүй байгаа аймгийн Засаг ноёд Ж.Эрдэнэбатын давхар базалтаас жийрхэж, эсрэг кноп дарна. Ээж талаараа холбоотой хоёр Э-ийн байршлыг өөрчлөөд МАН шаварт шигдээд байгаа нэр хүндэд нэмэр болохоосоо өнгөрсөнийг мэдэж байгаа МАН-ын гишүүд илүү хүчтэй лидер, өөр фракцын тоглолтыг амьсгал даран хүлээж байна.
Угтаа МАН-ын даргын хувьд нэгэнт ялагдах нь тодорхой  2 дахь шатны санал хураалтаас нэрээ татаж, 60 тэрбумын эзэн Ц.Сандуйг дэвшүүлэх бус зайлуулж, Засгийн газрын тэргүүний томилгоог худ ургийнхантайгаа хутгалгүй цэвэр сонгож, Засгийн газар элдэв амлалтаасаа буцаагүй байсан бол МАН нэр бүтэн үлдэх байв. Жоомоо алах гэж гэрээ шатаасан МАН-ын лидерүүдэд улс төрийн соёл гаргаж Их хурлаараа шинэчлэгдэж чадахгүй бол, Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат МАН-ын даргын суудлаас татгалзаж чадахгүй бол  2020 онд сураг ч үгүй болох бодит аюулын нүүрлээд байна.
Г.Отгон
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих