НОГООН БҮС БҮХИЙ ГАЗРУУДАД ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох байгууллагууд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, тус дүүргийн Цагдаагийн II, III хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс хороодтой хамтран дүүргийн ногоон бүст хамаарагдах газруудад байнгын эргүүл ажиллаж байгаа аж.
Ой хээрийн түймэр гарч болзошгүй онцгой бүс газрууд болох Төр хурахын ам, Богд уул, Шар хоолойн ам, Улиастайн гол, Улиастайн ам, Нам даваа, Бумбат, Туул голын эрэг дагуу тогтмол эрүүл гарчээ. Мөн дүүргийн шуурхай бүлэг холбогдох байгууллагуудад хоёр цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж.
Иймд иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд албаны хүмүүсийн шаардлага, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, хэрэгжүүлэн сонор сэрэмжтэй байхыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс сануулж байна.
URL: