Дэд сайд Х.Золжаргал УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэхийн тулд Эрдэнэтийн партизануудыг хоолложээ

Өнгөрсөн бямба гарагт Улаанбаатарт ирсэн Эрдэнэт хот буюу Орхон аймгийн МоАХ-ны партизануудыг ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал урьж хүлээн авчээ.   Тэрбээр Эрдэнэтийн партизануудыг хооллож ундлахдаа, ингэх болсон зорилгоо ил тод мэдэгдэж “Миний бие УИХ-ын 2012 оны сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшинэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Одхүү (Орхоноос хоёр удаа сонгогдоод байгаа) надад зөвшөөрөл өгсөн” хэмээн ярьжээ.

Х.Золжаргал 2008 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшиж ялагдсан юм. Ардчилсан намын “Краун” фракцид багтдаг тэрбээр Увс аймгийн унаган хүүхэд. Гэхдээ Төв аймагт нэр нэвшихдээ, энэ аймгийн уугуул  хэмээн өөрийгөө танилцуулж явсан нь баримттай юм.

Золжаргал

24tsag


URL:

Сэтгэгдэл бичих