АМЬД ЯВАХ ЁСГҮЙ ХҮМҮҮСИЙГ НИЙГМЭЭС ЦЭВЭРЛЭХ НЬ “ЦЭНХЭР ХАЛИМ”-ЫН ГОЛ ЗОРИЛГО ГЭВ

филифДэлхий нийтийг айдаст автуулж, өсвөр үеийнхнийг сайн дураараа амиа хорлохыг уриалсан “”-ын тэргүүлэгчдийн нэг 22 настай Филипп Будекинд гурван жил хоёр сар хорих ял оноосон байна. Тэрбээр энэ хэргээс болж  ял сонсож байгаа анхны хүн болжээ.

Цахим ертөнцөд “үнэг” нэрээрээ алдаршсан түүнийг  хоёр охины аминд хүрэх дөхсөн гэж буруутгасан аж. Мөрдөн байцаалтын үеэр энэ тоглоомыг санаачлагч хүмүүс амьд явах ёсгүй хүмүүсийг нийгмээс цэвэрлэх нь “Цэнхэр халим”-ын гол зорилго гэж мэдүүлсэн байна.

Өнгөрсөн жил олон нийтэд хүрсэн энэ тоглоомноос болж  130 гаруй хүүхэд хохирсон асуудал Засгийн газрын хэмжээнд яригдах болов. Өнгөрсөн тавдугаар сард эрх баригчид насанд хүрээгүй хүүхдүүдийн аминд хүрэх гэсэн иймэрхүү тоглоомны удирдагчдад дээд тал нь зургаан жилийн ял оноох шинэ хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хуулийн дагуу гэмт этгээдийг хэлэлцээд 5-10 жил хорих, хэрвээ хохирогч нь өсвөр насны хүүхэд болон бие давхар эмэгтэй бол 12 жил, хохирогч нь нэгээс олон бол 15 хүртэлх жилээр хорихоор шийдвэрлэжээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 July 2017

eniigee xyatdad nevtruulsen bol sain bxgui yuu.

Сэтгэгдэл бичих