А.Гансүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тэнцэх үү?

20160105130824-d47820b145945cef39be77de8f594868f340cc7aЕрөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хэдэн өдрийн өмнө хүлээн авч уулзаж, Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан билээ. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч хуулийн байгууллагын томилгоог Үндсэн хуулийн цэцээс эхлэх гэж байгаа гэсэн бор шувуу нисээд эхэллээ. Цэцийн 9 гишүүний 3-ыг нь Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар зургаан жилийн хугацаатай томилуулдаг гэдгийг бид мэднэ. Тэгвэл өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа нарыг санал болгож томилуулсан байдаг. Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцангийн тухайд  1992 оноос өнөөдрийг  хүртэл цэцэд  ажиллаж буй. Тэрчлэн түүний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа хэдэн сарын дуусгавар болно. Харин Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа 2017 онд, Т.Лхагваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусах юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр өөрийн 3 хүнийг нэрийг нь санал болгож, УИХ-аар батлуулах цаг ойрхон байна. Мэдээллээс үзэхэд Ерөнхийлөгч Цэцийн гишүүдээр өөрийн тун ойрын хүн А.Гансүхийг мөн Д.Дорлигжавыг санал болгоно гэгдэж байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд:

Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байна.

Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

Yндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно хэмээн заасан байдаг.

Тэгвэл дээр нэр нь дурдагдсан хоёр хүний тухайд хууль зүй, улстөрийн мэргэшлийн хувьд тэнцэх байх. За харин А.Гансүхийн тухайд төмөр замын асуудалтай холбоотойгоор сүүлийн үед хууль шүүхийн үүдээр чамгүй эргэлдсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж буй биз ээ. Тэгэхээр ёс зүйн талаасаа тэрбээр Цэцийн гишүүний албанд тэнцэх үү гэдэг асуудал яригдаж таарах байх.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар  зүйлд:

Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа

Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.

Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно хэмээн заасан байдаг юм.

Эх сурвалж: Hunnu.mn 


URL:

Нэр: Зочин Огноо: 21 July 2017

Энэ улс орон чухам хаашаа яваад байна аа.

Сэтгэгдэл бичих