Д.АМАРБАЯСГАЛАН УУ, 60 ТЭРБУМ УУ, ТАТВАРЫН НЭМЭЛТ ҮҮ. ЭСВЭЛ…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь “Д.Амарбаясгалангаар удирдуулсан штабаас болсон” гэх өнгө аястай хэвлэлийн хурлыг Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй нийслэлийн намын хэсэг гишүүд хийлгэв. Тэд Д.Амарбаясгалан өөрөө огцрох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн сэтгүүлчийн “60 тэрбумын асуудалд холбогдсон Ц.Сундуйг мөн огцруулах хүсэлт тавих уу” гэх асуултад “Эхлээд хариуцлага алдсан намын удирдлагуудад, дараа нь хариуцлага алдсан шат шатны байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцно” гэх хариултыг өгсөн нь захиалагчаа барьж өгсөн гэлтэй үйлдэл болов.
Ер нь МАН-ын ялагдлын шалтгаан нь юу байв. Том жижиггүй өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа ч хамгийн их оноо цуглуулах шалтгаанд 60 тэрбумын бичлэг гэх олны үг ортой бололтой. Дээр нь нэмээд энэ Засгийн газрын томилгооноос аваад өнөөдрийг хүртэлх 1 жилийн хугацаан дахь үйл ажиллагаанд сонгогчдын тавьсан дүн гэж хэлж болох юм. Яаран сандран нэмсэн 7 төрлийн татвар тэр дундаа приусны татвар нэмсэн, тэтгэврийн нас уртасгасан гэдэг бол ард түмнээс “салаавч” авах том шалтгаанууд гэвэл санал нийлэхгүй хүн цөөн байх. Түүнчлэн нэр дэвшигчийн гарал үүсэл, дээшээ доошоо өнгөгүй уйтгартай нэгэн хэвийн, эв хавгүй имиж бүрдүүлэлт, трэнд болтлоо балбуулсан аядуу зөөлөн зан гэх бөөрөнхий байдал, намаа ялуулчихаад Засгийн газрынхаа тэргүүн болоогүй, “газрын наймаачин” гэх олон жилийн настай, овог болтлоо хоногшсон тодотгол зэрэг нь Женкод тахим өгөх байдал руу түлхэж оруулсан гэхэд болохоор.
Дээр нь нэмээд УИХ-ын дарга, 1 дүгээр зэргийн хамгаалалттай орон гэр, ажил өрөөнөөсөө удаа дараа бичлэгүүдээ алдсан явдал нь нэрмээс болсон гэж харагдахаар.
Эцсийн дүндээ мэргэжлийн нэртэй “мулгуу” Засгийн газрын тэргүүн нь Сонгуулийн төв штабыг нь удирдсан гэдгийг өчнөөн жил улс төрд явчаад “бууны нохой”-ноос хэтрэхгүй яваа нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар мэдэхгүй байна гэж үгүй. Тиймээс өрсөж, галын чигийг өөрчлөх гэж бас нэг “мангуу” үйлдлүүдийн эхлэлийг тавиулсан унхиагүй ноёны захиалга гэж тодоор уншигдаж байна. Асуудал нь Д.Амарбаясгаландаа бус туг тахиж, гал өрдөж, дундаас нь амьд үлдэх гэсэн 60 тэрбум, 7 төрлийн татвар, гарал үүсэлтэйгээ живж байгаа хэсэг бүлгийн арьс хамгаалах төлөвлөгөөний нээлт нь болж. Юутай ч МАН дахь алааныг ажигласан шигээ зугаатай зусах нь байна та минь.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ОДОО ЗЕВ Л ХУНЭЭ ГАРГАНА ШУУ ТА МИНЬ ЭЭ. МАН-ЫН ДИЙЛЭНХИ ГИШУУДИЙН БОДОЛ САНАЛ БОЛ ПАРЛАМЕНТАД ШУДАРГА ГИШУУН ГЭГДДЭГЭЭРЭЭ АЛДАРТАЙ ЦЭНДИЙН НЯМДОРЖИЙГ НАМЫН ДАРГА, ЕРЕНХИЙ САЙД БОЛГОХЫГ ХАР МАСС ЦАГААН МАСС БУГД ХУСЧ БАЙНА….. МАНАН булэглэлийхэнд хир сонстож байна даа????????? миеэ, эби хоер пяздак аа? эби ч яахав зайлж байгаа анын четгер….. миеэ гуай таныг хэн тэр хузуугуйтэй очоод сээрээрээ наалдаад хэн таныг далаар чинь нам тавив дааа….. аан тийм жунай бадамжунай ах чинь уу тэгнэээ тэр жунай л байлгуй дэээ муу жунай хаанахын хог шаартай чи ингэтлээ хузуугээ оосорлуулав дааа….. аан менге ууу чи их менгенд хайртай болоод нудээ ухаж ехеес буцахгуй сохорсоны чинь гай
myndag heljee