М.Ганбаатар: Д.Амарбаясгалан “ялагдалд” хариуцлага хүлээж огцрох ёстой

хуралМАН, намын дотоод удирдлага, бүтцийн талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар болон МАН-ын бусад гишүүд оролцлоо. Тэд МАН-ыг шинэчлэхийн тулд МАН-ын гишүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг байгуулсан байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг огцруулах шаардлагатай гэж үзлээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга дэд М.Ганбаатар: Манай нам жирийн гишүүд дэмжигчдийн хувьд тусгаар тогтнол байхгүй. Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуулиар намын дотоод үйл ажиллагааг хангаж ажиллаагүй учраас энэ ялагдалд хариуцлага хүлээж  өөрийн хүсэлтээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас огцрохыг шаардаж байна гэсэн шаардлагыг албан ёсоор хүргүүлэх болно.   Мөн ганцхан хүнд хариуцлага тооцоод зогсохгүй намын дээд удирдлагад хүртэл хариуцлагатай байхыг шаардаж жирийн гишүүд дэмжигчдэд боломж олгож намдаа дотоод ардчилалыг авчирах хэрэгтэй байна. Намын бага хурлаа явуулж МАН-ын анхан шатны гишүүд дэмжигчдийг оролцуулж хийх уриалгыг гаргаж байна. Мөн энэхүү асуудал дээр намын нийт гишүүд дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах болно гэлээ. Мөн МАН-ын гишүүн МУСТА Ш.Батсуурь хэлэхдээ МАН ард түмний нам байхаа больж гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшилийг уландаа гишгэн нам доторх  эрх чөлөөг хааж байна гэдгийг онцоллоо.


URL:

Нэр: Саруул Огноо: 20 July 2017

МАНгарууд саяны сонгуульд Женкод ялагдсандаа гоншигоноод хоорондоо хэрэлдээд байх юм. Яг үнэндээ 60 тэрбумдаа ялагдсышд МАНгар малнуудаа…

Нэр: bath bombs Огноо: 27 February 2019

Thank you

natural

Сэтгэгдэл бичих