Йемен улсад булчин задрах тахлын улмаас 1802 хүн нас баржээ
Йемен улсад энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн тархсан булчин задрах тахал өвчний улмаас нийтдээ 1 802 хүн нас барсан тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Тус улсын 21 мужид булчин задрах тахал өвчний сэжигтэй тохиолдол 356 591 бүртгэгдээд байгаа аж. Нийслэл Сана хот уг өвчний тархалтад хамгийн ихээр нэрвэгдээд байгаа бол баруун хойд нутгийн Хажа мужид нас барсан хүмүүсийн тоо хамгийн олон байгаа юм. Харин өмнөд нутгийн Сокотра муж бол халдварт өвчинд нэрвэгдээгүй цорын ганц бүс нутаг болжээ.
2014 онд хусит босогчид Сана хотыг оролцуулан нутгийнхаа ихэнх хэсгийг эзлэн авснаас хойш Йемен улс иргэний дайны хөлд нэрвэгдсээр байгаа билээ. 2015 онд Саудын Араб болон Арабын зарим холбоотон орнууд Йемений засгийн газрыг хамгаалахын тулд хуситуудын эсрэг өргөн хэмжээний агаарын дайралт хийсэн юм. НҮБ-ын албаны хүмүүсийн дурьдсанаар тус улсад болж буй иргэний дайны хөлд 10 мянга гаруй хүн амь үрэгдэж, хүн амынх нь 11 гаруй хувь нь дүрвэжээ.
URL: