Ойрын 56 жилд байгаагүй халуун зун болжээ
Монгол Улсад сүүлийн 56 жилийн зургадугаар саруудын хамгийн халуун нь өнгөрсөн зургаан сар байсныг шинжээчид онцолжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2017 оны өнгөрөгч зургадугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 40 хэм хүрч халсан байна. Энэ нь сүүлийн 30 жилийн олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд 2.6 хувиар агаарын температур нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Тодруулбал энэ оны зургадугаар сард хамгийн их хур тунадас Төв аймгийн Мөнгөнморьт суманд 73.5 мм хүрч орсон бол Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 40 хэм хүрч халжээ. Мөн Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -5 хэм хүрч хүйтэрсэн бол Булган аймгийн Могод суманд түр зуурын 36 м/секунд хүрч хүчтэй салхилсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: