Манипуляц! Ард түмнийг аргалан зальдаж байгаа 10 арга бач

50o7tkm9nausqgtbvr1oj6fcpkХүний эрүүл ухаан – оюун санааг зориуд мохоон ард түмнийг дарангуйлан боолчилж байгаа аливаа үзэл суртал, дэглэмийн эсрэг мөнхийн дайн хийж байхаа би Бурханы өмнө тангарласаан!

Томас Джефферсон

Нэрт эрдэмтэн судлаач Ноам Хомски олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар байнга хийж байгаа манипуляцийн 10 аргын жагсаалтыг гаргасан байна. Манипуляци – манипулэйшн  гэдэг бол аливаа нэг үзэл санаа, түүх нийгэм-улстөр-эдийн засгийн томоохон үйл явдал эсвэл тодорхой хүмүүсийн тухай бодит чин үнэн байдлыг бус харин тэднийг зориуд гүтгэн гуйвуулсан эсвэл хөөргөн магтсан буруу ойлголт төсөөлөл төрүүлж нийгмийг далдаас удирдах мэдээлэл-сэтгэлзүйн арга технологиуд билээ.

Энэ бол хэдийнэ элдэв башир арга чаргуудаар далд эрхшээл хяналтандаа оруулсан байгаа олон нийтийн хэвлэл мэдээллүүдийг ашиглан зөвхөн харийн колоничлогчид, тэдний гар хөл хөлсний үзэл сурталчдад,  урвагч долдой эрх баригчдын хувийн эрх ашигт нь нийцсэн тийм ойлголт – төсөөлөл, нийгмийн уур амьсгалыг зориудаар бүрдүүлж УЛС ҮНДЭСТЭНД АЛСЫН ГҮН ГҮНЗГИЙ ХОР УРШИГТАЙ, УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙГ СҮЙРЭЛ МӨХӨЛД ХӨТЛӨХ АЛХАМУУДЫГ хүмүүсээр өөрсдөөр нь хийлгэж өөрсдийнх нь “тархийг барьж” боолчилж байхад чиглэсэн бохир арга бачууд гэдгийг сануулж байна!

Хүйтэн дайн – мэдээлэл-сэтгэлзүйн “мэдээ алдуулалт” – манипуляцийн үндсэн гол зорилго бол нэгдүгээрт, ингэж “тархиа бариулсан” байгаа хүмүүс, олон нийт үүнийгээ огт мэдэхгүй, энэ тухай сэжиглэх ч үгүй байх явдал юм! Хоёрдугаарт, хүмүүсийн далд ухамсар – тархийг далд зорилготойгоор зориуд хөлсөөр бичүүлсэн, орчуулуулсан ном нийтлэл, сонин сэтгүүл, уран сайхны кино, дуу хөгжмийг “гаднын төслөөр” худалдан борлуулж мөн ТВ, интэрнет, социал сүлжээ гэх мэтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүнийг өдөр шөнөгүй алхам тутамд нь нэг талын боловч олон хэлбэрээр цацаж байгаа “мэдээллүүдээр” балбан эцэст нь жирийн олонхийн бодол санаа-дотоод ухамсарт хүчээр бүрдүүлсэн байгаа тэр тархины угаалгуудыг  одоо бол хүмүүс “өөрсдийнхөө үзэл санаа”, “миний бодол” гэж эндүүрч түүнийгээ бүр улайран зүтгүүлж аливаа эрүүл ухаан, үнэн зөв үзэл санааг өөрийн мэдэлгүй жадлан эсэргүүцэж байх явдал юм!

1. Олон нийтийн анхаарлыг улс нийгмийн амин чухал асуудлуудаас сатааруулж тэднийг ач холбогдолгүй шахам зүйлүүдээр байнга завгүй байлгадаг арга мэх


Нийгэм олон нийтийг мэдээллээр нь дамжуулж өөрсөддөө ашигтай байдлаар далдаас залж удирддаг үндсэн арга бол Улс Үндэстний улстөрийн бодлого, эдийн засгийн амин чухал асуудлууд болон эрх мэдэлтнүүдийн гаргаж байгаа халгаатай шийдвэрүүдээс ард түмэн – олон нийтийн анхаарлыг байнга холдуулж сатааруулж байх арга юм. Үүний тулд харийн эздийнхээ шууд заавраар тэдний гар хөл болсон эрх баригчид нь мөн ашиг хонжооны эрх ашгийн бүлэглэлүүд нь улс орны мэдээллийн орон зайг ач холбогдол багатай мэдээллүүдээр байнга дүүргэж чихэж байдаг! Ард түмэн олон нийтийн анхаарлыг ингэж улс үндэстний амин чухал асуудлуудаас холдуулж тэднийг жижиг сажиг зүйлсээр сатааруулах энэ аргын хувьд маш чухал үндэс суурь нь жирийн хүмүүст жинхэнэ (шүү!) шинжлэх ухаан, эдийн засаг, хүний сэтгэлзүй судлал гэх мэт гол чухал мэдээллүүдийг олж авах боломжийг олгохгүй байхад оршиж байдаг.  Үүний тулд :

- Нийгэм доторхи бодиттой байгаа тулгамдсан үнэхээр чухал асуудлуудаас иргэд олон нийтийн анхаарлыг байнга холдуулж тэднийг ямар нэг зохиомол сенсаци, эсвэл хошгируулсан элдэв зүйлсээр байнга сатааруулж байх
- Мөн бодит ач холбогдол багатай элдэв хов жив, цуурхлууд, эсвэл хоосон ид шид, мухар сүсэг бишрэл, зохиомол айдас уруу тэдний анхаарлыг сэмхэн түлхэж байх
- Хүмүүсийг бодиттой бус айдсуудаар эсвэл өрөнд унасан амьдралаар нь, амь зуухын тулд байнга тэлчилж байх шаардлагаар дарамталж огт завгүй байлгах
- Ингэж тэдэнд одоогийн байгаа энэхүү хөөрхийлөлтэй аж амьдралаа, улс Эх орныхоо бодит байдлыг эргэцүүлэн тунгааж бодох цаг зав үлдээхгүй байхыг зорьдог!
Энэ нь жирийн олонхийг яг л мал амьтдыг бэлчээрээс нь шууд хөөн хотонд нь оруулж хашиж байгаатай яг адилхан (“Тайван дайны чимээгүй зэвсэг” номын хэсгээс ) үйлдэл юм.

2. Улс нийгэмд халгаатай аливаа асуудлыг зориудаар үүсгэж байгаад дараа нь шийдэх арга замуудыг нь хүмүүст, нийгэмд нь “худалддаг” башир арга бач


Энэхүү арга мэхийг “асуудлыг үүсгэх – хариу үйлдэл хийлгэх – шийдлийг нь худалдах” гэж бас нэрлэдэг. Харийн колоничлогчид болон тэдний гар хөл – эрх баригчдад ашигтай тийм хууль тогтоомж, арга хэмжээнүүдийг улс үндэстэн ард түмэн нийгэмд тулган хүлээлгэхийн тулд нийгэм олон нийтээр яг ийм арга хэмжээнүүдийг засгийн зүгээс авахыг өөрсдөөр нь шаардуулах тооцоогоор хүн амын дунд тодорхой хурц асуудал үүсгэж чадах нэг тийм нөхцөл байдлыг – шалтгийг зориудаар үүсгэн бий болгодог. Жишээ нь, эдийн засгийн хямрал, мөнгөний ханш уналт (яг одоо монгол төгрөгийн ханшийг зориудаар унагаж улс үндэстнийг шулж байгаа!?), хүмүүсийн аж ахуй амьдралын доройтлыг зориудаар үүсгэж байгаад дараа нь үүнтэй тэмцэх нэрийн доор иргэдийн нийгмийн чухал эрхүүдийг зөрчих, хумихыг мөн иргэдийн халаасыг тэмтрэхийг гарцаагүй байдал мэт тэднээр өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлж байгаад халаасыг нь гөвдөг арга мэх юм!

3. Нийгмийг “уршигтай зүйл”-д зугуухан дасгаж алгуурхан хэрэглэх арга


Нийгэм ард түмэн шууд хүлээн авч зөвшөөрөх боломжгүй тийм арга хэмжээг нийгмээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд түүнийг алгуурхан, өдрөөс өдөрт, жилээс жилд чимээгүйхэн, гэхдээ хурдан далайцтай нэвтрүүлж хийдэг арга юм. Чухамдаа яг ийм аргаар тэд Хүйтэн дайнд ялсан, дараа нь бүх юмыг эвдэн бусниулсан бөгөөд урьд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй зарчмын цоо шинэ нөхцөл байдал буюу 1991-2015 оны нийгэм – эдийн засгийн өнөөгийн онцгой нөхцөл байдлыг (неолиберализм гэдэг) манай улс үндэстэн-нийгэмд тулган хүлээлгэж чадсан юм.

Аль ч улс нийгэмд ард түмний цорын ганц өмөг түшиг нь болж байдаг төр зкасгийн оролцоог бүх зүйл дээр хумих (өнөөгийн төр засгийг өрнөдийн ардчилсан гэгч зарчмаар хэрхэн яаж бүрдүүлж ямар этгээдүүдийг засгийн эрхэнд гаргаж ирж тавьж манай улс үндэстнийг сүйрүүлж байгааг санацгаа!), ард түмний хэдэн үеэрээ бүтээж ирсэн хууль ёсны өмч баялагийг хувьчлал (хулгайчлалыг зориудаар ингэж нэрлэсэн!) нэрээр хулгайлан шамшигдуулах, энэхүү улаан цайм луйвар -  хулгайчлалын үр дүнд ажил амьдралын баталгаагүй хоцорсон түмэн олныг амьдарлын наад захын баталгаагүй болгож заримыг нь өлсгөлөнгийн өмнө аваачиж тэднийг ирээдүйдээ итгэлгүй байдалд шахан оруулснаар өнөөгийн нийгмийн хавтгай задрал ялзрал, нэн тогтворгүй байдал, бүх нийтийг хамарсан ил далд ажилгүйдэл, архидалт, янханчлал, энгийн аж амьдралд хүрэлцэхгүй орлого гэх мэтийг чухамдаа яг ийм аргуудаар зугуухан хүлээн зөвшөөрүүлсөн юм.

Хэрэв энэ бүхэн эхнээсээ нийгэм олон түмэнд ойлгомжтой байсансан бол (1990-ээд оноос “ардчилсан” гэгч үймээний дараа” “эрх чөлөөт” “хувийн” хэвлэл мэдээллүүдэд хэн хэн юу юу гэж бичиж түүхээ нулимаж хүний амаар бурж өөр үзэл бодолтой хүмүүсийг дайрч доромжилж ноцож байсныг эргэн санагтун!) бол ард түмний тэмцэл, жинхэнэ ард түмний төлөөх хувьсгалд хүргэх байсан нь гарцаагүй билээ.

4. Гаргаж байгаа уршигт шийдвэрийнхээ гүйцэтгэлийг түр хойшлуулж ард түмний сэтгэлийг “амраан” тэднийг назгайруулах арга


Нийгэмд халтай шийдвэрийг ард түмэнд тулган хүлээлгэх өөр нэг арга бол түүнийг “гарцаагүй хүлээн авах ёстой ба сөрөг үр дагаврууд бараг үгүй” гэж шийдвэрээ танилцуулж тэднийг нэгэнт гарчихсан шийдвэрийн өмнө тавьдаг ба эхний энэ шатанд ирээдүйд хийж хэрэгжүүлэх тэр зүйлүүдээ тэднээр одоохондоо зөвхөн хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Яг одоог бодвол ирээдүйд бий болох хүндрэлүүд, гарах золиосыг хонь болгосон олонхиор хүлээн зөвшөөрүүлэх нь хамаагүй хялбар байдаг. Ажил амьдралын баталагаагүй болгосон, төр засгийг нь нэг эзний хоёр боол ээлжлэн эзэгнэж байгаа тохиолдолд жирийн олонхи заазны хонь мэт болон хувирдаг жамтай!…

Нэгдүгээрт, хүмүүсийн хувьд энэ бүхэн нь яг одоохондоо болохгүй юм байна гэсэн өөрсдийгөө хуурсан гэнэн бодол байдаг. Хоёрдугаарт, хүмүүсийн ихэнхи нь “маргааш болтол зай ч байна, лай ч байна”, “ийм золиосуудыг тухайн үед нь тойрон гарч болох байх” гэсэн гэнэн мөрөөдлөөр өөрийгөө хуурч амьдрах дуртай байдаг. Ийм байдал нь хүмүүсийг ийм уршигтай “шинэчлэл өөрчлөлтүүдийн” тухай бодолд аажмаар дасч яг цаг нь болохоор дуугүй хүлцэнгүй хүлээн авахад нь бэлтгэдэг юм аа!

5. Ард түмэнтэй яг бага насны хүүхдүүдтэй харьцаж байгаа мэт харьцах


Нийгэм олон нийтэд хандсан ихэнхи суртал ухуулгууд нь маш хялбар, бүр сургуулийн бага насны эсвэл оюуны хоцрогдолтой хүнтэй харьцаж буй мэт эсвэл ухаан эрүүл биш хүмүүстэй харьцаж байгаа мэт болхи учирлалууд, гэнэн дүрслэлүүд, тэдэнд таалагдах гэсэн гоё үгс уриа лозунгуудыг маш зальжин ашиглаж байдаг.

Сонсогчдыг төөрөгдөлд оруулахыг илүү их хүсч байгаа тэр улстөрч, либералч эдийн засагчид яриандаа мэдээжийн залхуутай үг хэллэг, эсвэл ойгомжгүй нэр томъёонуудыг их хэрэглэж хүмүүсийг “залхааж унтуулахыг” хичээж байдаг. Яагаад гэж үү? “Хэрвээ аливаа хүн үрүү 12 настай эсвэл бүүр бага насны хүүхэд үрүү хандаж байгаа мэтээр тэдэнтэй харьцаж маш хялбаршуулсан юм ярьж үзүүлж байхад энэхүү далд ховсдлын хүчээр тэр хүний хийж байгаа сонголт, хариу үйлдэлд нь түүний ярьсныг шүүмжлэлтэй эргэцүүлэн бодож хүлээн авсан, эрүүл саруул үнэлэлт дүгнэлт хийсэн байдал нь тун бага болсон байдаг” байна!

6. Бодит фактуудыг холбон эргэцүүлж шүүн тунгааж бодох хүний оюун ухаанд нь биш харин түүний цээжиндээ хийсвэрлэн бодох, сэтгэл хөдлөлд нь илүү их хандаж түүнтэй харьцах арга мэх


Хүний хийсвэрлэн сэтгэх мөн сэтгэл хөдлөлд хандаж харьцах нь хүмүүсийн шүүн тунгааж бодох чадварыг нь “гацаахад” хэрэглэдэг сонгодог арга мөн бөгөөд энэ аргыг хэрэглэсний үр дүнд тэр хүн чухам юу болоод байгаа тухайг эргэцүүлэн бодох ёстой түүний оюун ухааны чадавхид нь илүү гүнзгий нөлөөлдөг. Хүний сэтгэл хөдлөлийн энэхүү хийсвэр шинж чанарыг ашиглах нь тухайн хүний далд ухамсар (хүн далд ухамсараа өөрөө хянаж удирдах тун амаргүй, бараг боломжгүй юм!) уруу тодорхой цаад зорилготой элдэв бодол санаанууд, хүсэл тэмүүллүүд, айдас түгшүүрүүд, албадлага шаардлага эсвэл бүүр нэгэн хэвийн үйл хөдлөлийн загварыг нэвтрүүлэх тэр үүд хаалгыг нь нээж өгдөг байна.

7. Хүмүүсийг маш энгийн амар хялбар байдлыг тахин шүтдэг болгон хүмүүжүүлэх замаар нийгмийг төөрөгдөл мунхарал дунд барьж байгаа арга


Улс нийгэм, олон нийтийг далдаас залж удирдах, тэднийг өөрийн эрхшээлд оруулж барьж байхын тулд ийм зальт аргууд, сэтгэлзүйн ховсдлын техникүүдийг нь жирийн хүмүүс бүүр ойлгох чадваргүй чадавхигүй болгохыг эрмэлздэг. “Нийгмийн доод давхаргын хүмүүст олгож байгаа боловсролын чанар нь аль болох өнгөцхөн, хямд төсөр байх ёстой ба нийгмийн дээд давхаргынхнаас энэ доодчуудыг ангилж байгаа тэдний энэ мунхарал нь тэдний давж гарч ирэх түвшнээс аль болох дээгүүр байх ёстой” гэж тэд номолсон байдаг. (“Тайван дайны чимээгүй зэвсэг” номын хэсгээс )

8. Хялбаршуулсан маш энгийн болхи ойлголт, мөн яг ийм аж байдлаараа гайхуулж байхыг гэнэн хүмүүст байнга өдөөж энэ байдлыг нь улам дэвэргэж байх


Өнөөгийн нийгмийн олонх хүмүүсийн дунд, ялангуяа хүүхэд залуучуудын дунд боловсролгүй мэдлэггүй иймээс мулгуу маанагдуу, мөн ичгүүр сонжуургүй бас хүмүүжилгүй байх нь эрх чөлөө(!) – моод гэдэг бодол санааг зугуухан ил далд аргаар нэвтрүүлж далд ухамсарт нь суулгаж байдаг. Үүндээ элдэв шоу үзүүлбэрүүд, хөнгөн марзан агуулгатай ном, сонин сэтгүүл, ТВ-ийн уран сайхны маш болхи ухуулгатай кинонууд, реклам ятгалгуудыг байнга хүчтэй ашиглаж байдаг.

9. Чи өөрөө л бүхэнд буруутай гэсэн дотоод мэдрэмжийг нь байнга хүчтэй болгож байх


Аливаа хүнийг түүнд тохиолдсон гай зовлон, хөөрхийлөлтэй аж амьдралд нь зөвхөн тэр хүн өөрөө л буруутай гэж итгүүлж байх, энэ байдал нь зөвхөн түүний өөрийнх нь боломжууд, чадварууд эсвэл хүчин чармайлтын дутуугаас болсон гэдэгт түүнийг хүчээр итгүүлж үнэмшүүлж байдаг. Үүний үр дүнд тэр үхн одоогийн энэ нөхцөл байдлаа эргэцүүлэн бодож ойлгох, өнөөгийн энэ “ардчилал” “чөлөөт зах зээл” гэсэн зальжин нэртэй эдийн засгийн дээрэм тонуулы, хулхи дэглэмийн эсрэг тэмцэхийн оронд тэр хүн өөрөө өөрийгөө улам доош нь хийж бүх зүйлд өөрийгөө л буруутгаж гараа хамхиж суудаг. Энэ нь тэр хүнийг улам гутруу, улам уруу дорой байдалд оруулж эцэстээ юу ч хийхгүй гараа хамхин сууж байхад хүргэдэг. Харин тэгвэл энэхүү харийн колоничлол, дотоодын уршигт дэглэмийн эсрэг ямар нэг зүйл хийхгүйгээр одоогийн энэ байгаа байдлаа өөрчлөх огт боломжгүй юм аа!

10. Жирийн хүмүүс өөрсдийнхөө тухай мэдэж байгаагаас илүүтэйгээр тэдний тухай мэдэж байх, үүнийгээ эсрэг нь чадварлаг ашиглаж байх


Сүүлийн 50 гаруй жилд гарсан шинжлэх ухааны амжилтууд нь одоо эгэл жирийн хүмүүсийн мэдэж байгаа зүйлүүд ба ноёрхож байгаа анги давхаргынхны мэдэж байгаа зүйлүүдийн хооронд тасархай их ялгаа гарахад хүргэсэн юм. Энэ байдал одоо улам бүр гүнзгийрч нэмэгдэж байна.

Биологи, нейробиологи судлал ба хэрэглээний сэтгэлзүйн шинжлэх ухааны ачаар одоогийн энэ “систем” нь хүн гэдэг бодгалийн бие бялдарын ба сэтгэлзүйн талаар хамгийн орчин үеийн мэдээллүүд ба тэдгээрийг ашигласан нарийн арга техникүүдийг өөрийн мэдэлд оруулсан юм. Энэ “систем” нь Хүн гэдэг бодгалийн тухай жирийн хүн өөрийнхөө тухай мэдэж байгаагаас хамаагүй илүү их зүйлийг мэддэг болсон байгаа. Энэ бол ихэнхи тохиолдолд энэ “систем” нь хүмүүсээс өөрсдөөс нь ч илүүтэйгээр тэднийг далдаас сэм удирдаж залж байх боломжтой болсон ба иймээс манипуляторын эзэд улам илүү их боломж, эрх мэдэлтэй болсон гэсэн үг юм. Үүнийгээ нийгэм олон түмэнд очиж байгаа мэдээллийг нэг эх үүсвэрт хатуу барих, бага дунд их дээд боловсролын одоогийн агуулга, хэлбэрээр дамжуулан хийж байгаа.

Д.Болор /bolor.info/


URL:

Сэтгэгдэл бичих