УЛСЫН АРСЛАН Д.МӨНХ-ЭРДЭНЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ
Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Архангай аймгийнхан тус аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин (1998), Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.
Д.Мөнх-Эрдэнэ арслан 1991 онд 5 давж улсын начин, 1992 онд 8 давж үзүүрлэн улсын заан, 1993 онд 8 давж үзүүрлэсэн билээ. Мөн 1994 онд 6 давж, 1995 онд 8 давж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн. Улмаар 1996 онд 8 давж үзүүрлэсэн бол, 1997 онд 8 давж үзүүрлэсэн. 1998-2002 онуудад тус тус 6 даван наадамчин олноо баясгасан хүчтэн билээ.
URL: