Улсын мэргэн Б.Ёндон даян мэргэн болжээ

3c5c26632fc491a4a59e0b87fceb2244_1200

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо.

Үндэсний сурын талбайд эрэгтэй харваачдын шилдгээр шалгарч үлдсэн найман харваач цэц мэргэнээ сорьж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн болов. Тэрбээр 33 оноотой шилдгүүдийн гараанаас босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн юм. Энэ үеэр түүний сэтгэгдлийн сонсоход “Энэ өдрийн би таван жил хүлээлээ. Улсын наадамд түрүүлсэндээ баяртай байна. Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон сумынхаа ард иргэдэд болон ХХЕГ-ын бие бүрэлдэхүүнд сайхан наадаарай гэж хэлье. Миний аав ээж хоёр урт наслаарай гэж хэлье” гэлээ.

Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Алдар спорт хороо, ЗХ-ний 284-р ангийн харваач, “Жем Интернэйшл” компанийн харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярчимэг 34 оноогоор тэргүүлж, улсын мэргэний болзол хангажээ.

Энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач бүртгүүлж оролцсоноос Монгол улсын дархан мэргэн 4, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 4, улсын мэргэн 17, хүндэт мэргэн 6, гарамгай харваач 7, гоц харваач 15 багтжээ. Мөн спортын мастер, аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, I зэргийн харваач 28, II зэргийн харваач 5, III зэргийн харваач 2 байгаа бол 206 залуу цэц мэргэнээ сорьсон юм. Харваачид нийт 40 сум тавьсан бөгөөд эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харваж, хана харваанд 20, хасаа харваанд 20 сум тус тус тавив.


URL:

Сэтгэгдэл бичих