2018 он гэхэд гэр хорооллын иргэд цэвэр усны гачигдалд орно

13f200e9c135f4e7c33be77747c4e906Монгол Улс усны асуудал хариуцсан яам, агентлагаа татан буулгаснаас хойш усны салбар эзэнгүй болж ундны усны чанар, аюулгүй байдал алдагдсан гэж судлаачид өнөөдөр мэдэгдлээ. Ундны усыг хамгаалах төрийн бодлогогүй байгааг судлаачид Улаанбаатар хотын усны нөөцтэй холбон тайлбарлаж байгаа юм. Гэр хорооллын 200 орчим мянган задгай жорлонгоос үүссэн хөрсний бохирдол 2018 онд нийслэлийн иргэдийг цэвэр усны гачигдалд оруулна гэж анхаарууллаа. Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон газрын гүний ус бохирдож байна. Шалтгаан нь нүхэн жорлонгоос үүссэн хөрсний бохирдол. Хөрс, ус хоёр салшгүй холбоотой учир ундны усны хомсдолд сая гаруй хүн ороход ойртсон гэж судлаачид санууллаа. Үүнээс гадна нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь зөөврийн аргаар ундны усаа авч байгаан эрүүл ахуйн талаасаа эрсдэлтэйд тооцогдож байна.

Төрөөс усны салбарт зөв бодлого баримталж иргэдийн усны талаарх мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна. Монголчуудын ус үнэ цэнийн талаарх ойлголт дөрвөн настай япон хүүхдийнхээ ижил хэмжээнд байна гэж гадны экспертүүд дүгнэж байжээ. Ундны усны аюулгүй байдал дан ганц нийслэлд биш хөдөө орон нутагт ч хүндхэн байна. Дундговь аймгийн малчдын ундны усаа авдаг 37 цэгээс дээж авч шинжилгээ хийхээд 90 гаруй хувь нь бохирдолтой байжээ.

Монгол Улс усны бохирдлыг бууруулах зорилгоор Ус бохирдуулсаны төлбөрийн хуулийг  дөрвөн жилийн өмнө баталсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй гэлээ. Уг хуулийг амьдрал дээр мөрдлөг болгож чадвал ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох тогтолцоо бүрдэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих