Аваргын нулимс
Үндэсний их баяр наадмын тавын давааны улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн харьяат, аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаантай болсон. Барилдааны бичлэгээс харахад, аймгийн арслан Г.Ганжадын тохой түрүүлж хүрсэн мэт харагдаж байгаа ч хөлийн цэц, гарын даа нар Т.Ганжадыг давсан гэж үзэн, туг тойруулсан. Гэвч Ч.Санжаадамба аварга хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл нэгэн цахим хэрэглэгч “Аваргын нулимс” хэмээх дараах сэтгэгдэлээ бичжээ. Тэрбээр “Аваргаа хүртэл түмэн олны нүдэн дээр улайм цайм луйвардаад начин төрүүлж байдаг, аргагүй л ялзарч дээ, энэ нийгэм. Ч.Санжаадамба гэдэг уран мэх, эр бяр, шударга журмыг эрхэмлэдэг, ясны сайхан босоо бөх маань заалны барилдаанд бол монгол туургатны хэмжээнд түрүүлчихдэг, төрийн наадамд бол луйвардуулаад дуусах юм даа. Аварга арслангуудаа луйвардан нулимсыг нь үзэж наадамдвал амттай байдаг юм болов уу” даа.
Сэтгүүлч: Ч.Зэвэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ ялзарсан бөхийн холбоог татан буулгая. Унасан нь давдаг, давсан нь унадаг энэ хэддүгээр зуун бэ. Хөлийн цэц гэдэг хэдэн хөгшин төгцөгүүд зайгаа тавьж өгөөч ээ. Шинэ ерөнхийлөгч спортын хүн байна даа анхааралдаа авна байгаа.
Ганжад гэдэг аймгийн арсланг (ганцхан жишээ шүү) 2016-2017 оны аймаг цэрэг, улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд хэрхэн барилдсан талаар мэдэх нь мэднэ ш тээ. Шөвгөрсөн удаа байна уу даа үгүй юу. Түрүү үзүүр бол ярилтгүй ээ.
Санжаадамба аврага ямар ч маргаангүй давсан байна. Новшийн өгөр толгойлсан шүүгч нар энэ хүний нэг жилийн хөдөлмөрийг балаллаа. Санжаа аврага даруухан болхоор элэг барьж байгаа юм ийбайдалд А.Сүхбат, Пүрэвдагва, Батсуурь нар байсан бол энэ наадиыг тарааж өгөх байсан юм ьэгээд ч тэд нарт энэ засуулууд ийм шийдвэр гаргаж чадахгүй. Зөнөг засуулуудыг дахиж бөхийн дэвжээн дээр бүү гарга , нүдэн балай чих нь дзлий байсан наадмын бөхийн салбар хорооны нөхдүүдэд хатуу арга хэмжээ авхыг Хүрэлсүх сайдаас шаардах ёстой. Ганжадын цолыг хүчингүйд тооц тэгвэл дараа дараагийн наадамд сургамж болно