Өмсөх зүүх яах вэ? “Өнгөнд хууртах” гэж үг бий шүү!

19958915_1414639681949060_6291045797319275679_n… Шинэ ерөнхийлөгчийнхөө өмссөн дээлийг л тойрон эргэлдэх. Мэдээж төрт ёсны хүндэтгэл,Монголын нүүр царай учраас тэр хүн гоё дээл өмсөх ёстой. Өмссөн.
Өчигдөр тэнгэрийн өнгөтэй хөх дээл өмстөл “ХАР БАРААН” гэж шүүмжилсэн. Өнөөдөр цайвар дээл өмстөл бас л шүүмжлэх.
Харин ч энэ жил манай төрийн 3 өндөрлөг маш энгийн даруухан дээл, малгай өмссөн. Ийм л байх ёстой. Ший янгууны жүжигчин биш. Энд тэндгүй “чимэглэсэн”, илүү дутуу маяг оруулсан, гялгар гялтгар байх нь төрийн хүнд бүү хэл жирийн эрд ч зохихгүй. Тэгээд ч ард түмэн нь ажилгүй, өр зээлтэй байхад удирдагчид нь “ТОГОС ШИГ ГОЁХ” учиргүй.
Ер нь манай Монголчуудын сэтгэлгээ сүүлийн үед асар их “МАТЕРИАЛЛАГ” болсон. Нэгийгээ өмссөн зүүснээр нь хамгийн түрүүн дүгнэнэ. Үүнд нь тааруулаад 11-тэй дугааар барьж, аятайхан машин унахын тулд л “АВЛИГАЛ” гээч нь цэцэглэж байна шүү дээ. Энэ нь улс орны хөгжилд ямар их хор хөнөөлтэй билээ. Төрд ажиллаж,сарын үсрээд л сая хүрэхтэй үгүйтэй цалинтай байж л “ТЭРБУМТНЫ ” амьдралаар амьдарна. Үүнийг нь хэн ч ярихгүй учраас “ИЧИХГҮЙ”…..
Хүний өмссөнийг байтугай гар цүнхэндээ ямар уруулын будагтай явааг ч уудалж үзүүлдэг сэтгүүл хүртэл байна. Шал хэрэггүй юманд дурладаг уншигч байгаа болоод л тэр. Эр эмгүй эдийн шуналтай болсон учраас эрчүүдийн дээлийн өнгө “ЦЭЦЭГ ИЧЭЭМ” тод.
Өмссөн зүүснээрээ өрсөлдөх “ТЭНЭГЛЭЛ”-ийн хөлд хувь хүний үнэт зүйл яаж нурж байгааг сая сонгууль хангалттай харууллаа. Их газар авбал ч уут уут мөнгөөр “УЛСАА ХУДАЛДАХ”-аас сийхгүй шүү. Өнөөдөр “ӨРГҮЙ” хүн алга гэнэ. Яг үнэндээ ихэнхи арилжааны бус ахуйн зээлүүд “тэр тийм байшинтай болчихож, би юугаар дутах вэ? ” гэх маягийн АТААРХУУ зангаас өр үүсч, банкны хүүгийн дарамтад ордог. Эрүүлээр сэтгэдэг, эдийн засаг жаахан ойлгодог байхад уг нь тэр асуудлыг “ӨР “-өөр биш. “ХУРИМТЛАЛ” – “ХЭМНЭЛТ”-ээр шийдэж болно шүү дээ.
Уг нь Монголчууд хэзээ ч эд материаллын ийм шуналтай, хэрэглээнийхээ боол болсон хүмүүс байгаагүй юм. Маш бага зардлаар туйлын эрүүл амьдралын хэв маягтай явж ирсэн нь наандаж өөрийнх нь эрүүл мэнд,өрхийн эдийн засаг, цаашилж эх дэлхийдээ ээлтэй байсан юм шүү.
Өнөөдөр бидний сэтгэхүй эрүүл бус байна. Өрөө бусдаар төлүүлнэ гэж орилохоосоо өмнө өөртөө эхлээд ” ЭЗЭН” болцгооё. Өөрийн тавьсан ӨР-ийг өрөөлд ” НЯЛЗААХ “нэгнийг биш. “Хөнжлийнхөө хирээр хөлөө жийсэн”ХАРИУЦЛАГАТАЙ нөгөөхийг нь дэмжсэн нь дээр шүү! Нүд хуурах өнгөнд биш. Нүнжиг мөн чанарт нь илүү анхаарья! Дээлэн дээр дөрөөлж л “дэмий ” юм хэлэх гэсэн юм аа

Отгон Баасанжав


URL:

Сэтгэгдэл бичих