Соёолонгийн түрүүг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатар хүртэв
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёлонгууд барианд орлоо.
Энэ жилийн баяр наадмын соёолон насны уралдаанд Архайнгай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ түрүүллээ. Хурдан соёлон насны морьдын уралдаанд 256 соёолонгоос 128-ыг нь бүртгэж, уралдуулсан юм.
АЙМГИЙН ТАВД ХУРДАЛСАН СОЁОЛОНГУУД
1. Архангай, Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ
2. Говь-Алтай, Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд
3. Говь-Алтай, Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун
4. Дорнод, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяа Г.Ганчулууны хээр
5. Өмнөговь, Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул
Сэтгүүлч: Ч.Зэвэг
URL: