Бусдад үл мэдэгдэх тариа шахсан хэрэг шалгагдаж байна
Үл мэдэгдэх тариа бусдад тарьсан хэрэг саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд үйлдэгджээ.
Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн мөрдөн шалгаж байгаа бөгөөд хохирогч болох Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Нарангийн голын 128 дугаар хороо, гудамжны 47 тоотод оршин суух О-гийн биед үл таних бодис тарьсан гэх дуудлагаар хэрэг анх бүртгэгдсэн байна.
Одоогоор энэ хэргийн эзэн холбогдогч одоогоор тогтоогдоогүй юм байна. Хэрэг гарах үед хохирогч О-ийн ар гэрийнхэн манай дүүгийн булчинд бор өнгийн тариа шахсанаас түүний биеийн байдал нь тааруу байна гэх дуудлагыг дагуу цагдаа очиж шалгасан байна.
URL: