Аяа Шадар сайд У. Хүрэлсүхээ айрагдаж ирсэн таван морь эрлийз байгааг юу гэж ойлгох бэ?
Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ой тохиолдуулан Хязаалангийн уралдаан болж өндөрлөлөө. У.Хүрэлсүх сайд Энэ жилийн морьдын уралдааныг зөвхөн Монгол морьдын дунд явуулна хэмээн их л том дуугарч байсан. Ярьснаараа ч Хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнд үүлдэрлэг байдлын шалгалт хийж, 151-ийг нь уралдах боломжгүй хэмээн үзэж хассан. Гэтэл айргын тавд орж ирсэн морьд бүгд эрлийз байх юм.
Үнэхээр л эрлийз морь уралдуулахгүй гэсэн үгэндээ Хүрэлсүх та үнэн ч бай. 304 үрээнээс ялгарч үлдсэн дотор нь байтугай айрагдаж орж ирсэн 5 морь эрлийз байгааг сайдаа та тайлбарлаач. Ардыг алаг үзэж мөнгөтэй гаруудын морь эрлийз байсан ч хамаагүй уралдаж айрагдаж байдаг. Ардын хүүгийн морьд таньд мөнгө бариагүй гээд харамсалтайгаар хасагдаж байдаг. Айргын тавд орсон таван морийг дахин шалгаж, эрлийз морьдын шагналыг эргүүлэн татах хэрэгтэй. Ард түмнийг харах нүдгүй тэнэг гэж та санаагүй биз дээ. Жинхэнэ Монгол морь уралдуулсан гэж ард түмнээ маллах гэж байна уу сайдаа.
Сэтгүүлч: Ч.Зэвэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
evuuleg shde
evluuleg shde