Баяраар ажиллах банкуудын хуваарь
Үндэсний их Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарийг хүргэж байна.
ТӨРИЙН БАНК:
Долдугаар сарын 11-ний өдөр Занабазарын музейн замын урд байрлах салбар, Хурд хороолол дотор байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 12-ны өдөр Мөнгөн завьяа, 120-ийн автобусны буудлын баруун талд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 13-ны өдөр Шөнийн зах доторх болон Драгон төвд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 14-ний өдөр Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 15-ны өдөр Таван шар, Налайх дүүрэг болоод 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд тус бүр 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 16-ны өдөр бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 17-ноос эхлэн бүх салбар хэвийн ажиллаж эхэлнэ.
ХААН БАНК:
Долдугаар сарын 11-15 ны хооронд амарна.
Долдугаар сарын 16-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК:
Долдугаар 11, 12, 13-ны өдрүүдэд салбарууд ажиллахгүй. 10, 14-ны өдөр зарим салбарууд ажиллана.
Долдугаар сарын 14-ны өдөр Бөхийн өргөө, Хүүхдийн 100, Баянгол зочид буудал, Центр пойнт, Баянцээл орчимд байрлах бүх салбарууд 10.30-16.30 цаг хүртэл
Долдугаар сарын 15-ны өдөр бямба гаригт ажилладаг бүх салбар хуваарийн дагуу 10.00-17.00 цаг хүртэл ажиллана.
Долдугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ.
ХАС БАНК:
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зөвхөн Emart –ийн салбар 11.00-20.00 цаг хүртэл
Долдугаар сарын 13-ны өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-22.00 цаг хүртэл
Долдугаар сарын 14-ний өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-18.00 цаг хүртэл, Саппоро дахь салбар 10.00-18.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 15-ны өдөр Ард кино театрын салбар 10.00-18.00 цаг хүртэл
Долдугаар сарын 16-ны өдөр Нарантуул захад байрлах салбар амарч, бусад бүх салбар хуваарийн дагуу ажиллана.
ГОЛОМТ БАНК:
Долдугаар сарын 11-13 хүртэл бүх нийтээр амрах тул бүх салбар, нэгжүүд ажиллахгүй. Долдугаар сарын 10, 14, 15-ны өдрүүдэд дээрх салбар дээрхээс бусад бүх салбар нэгжүүд амарна.
Долдугаар сарын 17-ноос бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
URL: