Алт, мөнгөн ГЭРЭГЭ-г нөхөн гардуулав

phkcpl89ldta4ln44ddntghn6Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат дээд цолтой хүмүүст алтан, мөнгөн гэрэгэг цолны энгэрийн тэмдгийн хамт олгож байхаар шийдвэрлэж, ойн арга хэмжээний үеэр хүндэтгэлтэйгээр гардуулсан.

Тухайн үед алтан, мөнгөн гэрэгэ, цолны тэмдэг олгогдоогүй дипломат дээд цолтой ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 32 дипломатуудын үр хүүхдүүдэд мөнхийн бахархал, дурсамж болгон, үеэс үед үүрд нандигнан хадгалж явах эрхэм хүндтэй Алтан, мөнгөн гэрэгэг цолны энгэрийн тэмдгийн хамт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар өчигдөр хүндэтгэлтэйгээр гардуулав.

Дипломат дээд цолыг анх БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1950 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар зарлигаар олгож эхэлсэн байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих