Э.Бат-Үүл: Би Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдэж байна
Төрийн ордонд АН-ын удирдлагууд мэдээлэл хийх үеэр нийслэлийн Засаг дарга асан С.Бат-Үүл Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр одоогийн нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хотын засаг захиргааны байрыг нийслэлийн өмнөх удирдлага бусдад худалдсан” хэмээн мэдэгджээ.
Энэ талаар Э.Бат-Үүл “Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар АН эрх барьж байх үедээ нийслэлийн засаг захиргааны байгууллагын байрыг зарсан байна гэж хэлсэн. УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар чуулганы хуралдаанд бусдыг гүжирдсэн үйл ажиллагаа явууллаа. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байсан хүн. Улаанбаатарын хотын захиргааг зардаг эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсад байхгүй.
Тиймээс УИХ-ын дарга хууль зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Нийслэлийн Засаг дарга хүн гүтгэж байгааг эсэргүүцэж, ҮХЦ-д хандахаа мэдэгдэж байна.Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон. Өөрсдөө удирдаж байхдаа харанхуй удирддаг байсан.нэ гүтгэж гүжирдэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Бидний үед 90 гаруй мянган иргэнд цахимаар газар олгосон”
URL: