ГССҮТ-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН : МАНАЙ ЭМНЭЛЭГИЙХЭН “ЭРДЭНЭЗУУ ” ХИЙДЭД МӨРГӨӨД БУЦАХ ЗАМДАА ОСОЛДСОН

1d71b5cb0520c6bdb221a27d6ae7bedfa32063f5Эрүүл мэндийн сайдын тушаалаар сонгуулийн сурталчилгаанд явсан гссүт-ийн эмч нар авто осолд орлоо гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдах болсон. Тэгвэл энэ үйл явдалтай холбоотой хэвлэлийн бага хурлыг эмнэлэгийн удирдлагууд хийлээ. Гссүт-ийн дарга Т.Мөнхсайхан хэлэхдээ :

- Манай эмнэлгийн таван эмч осолд өртөж, бидэнд хүнд байдал тохиолдоод байна. Эмч нарын маань хувьд амралтын шугамаар Өвөрхангай аймгийг зорьж, Эрдэнэзуу хийдэд мөргөөд, буцаж явах замдаа осолдсон байна. Олон нийтэд мэдээлж байгаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд ‘Элэг бүтэн Монгол’ хөтөлбөрийн хүрээнд л орон нутагт ажилласан. Өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ удаагийн осол болсон тохиолдол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осол боллоо. Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна’ гэлээ.


URL:

Нэр: үнэнч Огноо: 3 July 2017

юу яариад байгаа юм бүх эмнэлэгийн эмч нарыг зэрэг мөргүүлсэн юм уу архидуулсан юм уу

Нэр: Зочин Огноо: 5 July 2017

Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.

Сэтгэгдэл бичих