Цахилгаангүй байгаа аймаг, сумдыг нэн даруй эрчим хүчээр хангахыг үүрэг болголоо

99b6f57c2073ae2934768c96eded256e573515afӨнгөрсөн лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 125 сум цахилгаангүй болсон.

Энэхүү эрчим хүчний саатлыг богино хугацаанд засварлаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болголоо.

Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллан аймгуудыг эхнээс нь эрчим хүчинд холбож байгаа юм. Аймгуудыг ирэх ням гараг гэхэд эрчим хүчээр бүрэн хангахаар төлөвлөсөн бөгөөд бетон тулгуурыг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суурилуулж байгаа учир багагүй цаг, хугацаа шаардагдаж байгаа аж. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 75 инженер, техникийн ажилтан, 29 машин механизм ашиглан зургаан тулгуурыг суулгасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих