Шүүхүүд 4727 ялтны материалыг хянаж байна

ff8a34b83ed8f62b7d80866ccce0c5855a68fc08Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.

Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гаргах юм байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн материалын 1680 нь нийслэл дэх, 3047 нь орон нутаг дахь хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудтай холбоотой бөгөөд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн дээрх ялтнууд ын материалыг судалж, ялаас чөлөөлөх болон хасах асуудлыг шийдвэрлэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих