Булган аймагт үүссэн аюулт үзэгдлийн улмаас 15 айл орон оронгүй болжээ

8c5f088c5d138f69e87b62b3c0036cb53b21b179Булган аймагт зугаадугаар сард Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Бугат, Сэлэнгэ сумдад ойн түймэр гарч унтраах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Тэгвэл зургаадугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагийн орчим Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар 22 м/сек салхилж, зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй хар салхи салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буусны улмаас Орхон, Булган аймгийн чиглэлийн Нарангийн гүүрний орчим өндөр хүчдэлийн 13 тулгуур /77-90 тулгуур шон буюу 11 бетон, 2 анкер/ унаж, Булган аймгийн нийт нутгаар эрчим хүч тасарсан.  Орхон сумын Халиун, Мааньт, Булган сумын 40 өрхийн 1320 мал адуу 6, үхэр 8, хонь 1076, ямаа 230/ аадар бороо, мөндөрт цохиулж, усанд урсаж осгож үхсэн. Мөн 23 өрхийн гэр салхинд нурж, эвдэрч дахин ашиглах боломжгүй 15 гэр хэмхэрсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг даргаар ахлуулсан Онцгой комиссынхон Орхон сумын Халиун, Мааньт багт газар дээр нь шуурхай хариу арга хэмжээ авч, хойшлуулшгүй сэргээн босгох талаар холбогдох удирдлагуудад үүрэг  өгөн ажиллаж байна. Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 2 иргэнд гэр олгож, Улаанбаатар хотоос 10 гэр татах ажлыг зохион байгуулж, хорогдсон 1320 малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээд байна.

Эрчим хүчийг сэргээн засварлах ажилд тус аймгийн Эрчим хүчний салбарын аваар техникийн бүлэг болон Монгол улсын Эрчим хүчний сайд газар дээр нь ирж удирдлагаар ханган Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Дархан, Багануур, Хархорин, Өвөрхангай зэрэг 7 салбар компаниудын 120 ажилчид, 20 техниктэйгээр унасан шонгуудыг сэргээн засварлах ажлуудыг хийж, 2017 оны 06-р сарын 29-ны өдөр Улаанбаатар хотоос шаардлагатай сэлбэг хэрэгслүүд, 5 тулгуур багана зөөвөрлөн авчирч  энэ сарын 30-ны буюу өнөөдрийн байдлаар 1 шонг босгож сэргээн завсарлаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих