Сайхан сэтгэлт автобусны жолооч
За эхнэр хүүхэдтэйгээ оройн сэрүүнд Зайсан гарнаа гээд л нялхыгаа нээх том тэргэнд нь суулгаж аваад томыгоо дагуулж хаа байсан дэнжийн 1000-с Зайсангийн автобусанд багтахгүй хаалгаар нь тэргээ чихсээр нь байгаад л авч орж сүр бадруулаад аялал эхэллээ. Зайсан хүрч буухаас өмнө эхнэрийн цүнхнээс утсаа авах гэхэд “Хүүхэдтэй байна чи ав” гэнэ.
Цүнхийг нь аваад утсаар яриад явж байтал эцэст оччихлоо. Одоо яахав буугаад доошоо уруудая гээд нөгөө нялхыгаа тэрэгтэй нь зууралдаж арай гэж гаргалаа. За 4-үүлээ ч өнөөдөр сак агаарлая естой найс байна гээд лаг додигор алхаж зайсан дөхөнгөө АТМ өнгөрлөө хэрэглээний мөнгө авья ханиа цүнхээ?!
Эхнэр -юун цүнх чамд байгаа шд!!!!!!!!!!!!
-Ээээээ хөх тэнгээээр.!!!? Автобсанд утас авч байсныг эхнэр хэлээд хэрэг бүртгэлийн шатандаа орлоо. 2 Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, эхнэрийн илж таалдаг 2 утас миний 1 нокиа, бага хэмжээний мөнгө түрийвч гээл яриал сүүлдээ ам нь ангалзаал миний чих шуугиад явчихсан. Бодлоо за ямартай ч картаа хаалгая шууд залгаал хаалгачихлаа. Одоо яах уу???? яах ч арга байхгүй юун салхилах, жаргах , будаа… Ямартай ч нэгэнт ирсэнийх зайсан гаралгүй бурхан дээрээ очлоо. Охиноо эхнэрээ бас би өөрөө ч бурханаас байхгүй болгосон зүйлийг минь олж өгөхийг гуйж мөргөлөө. Утаснууд руугаа залгаад л байх авахгүй. За за замаа дагаж яваад такси л авч явья. Мөнгийг мобайлдья гээд алхаж явсаар Оргил хүрчлээ. Таксинд гар өргөх агшинд харин утас дугарч :
-Цүнхээ хаясан хүн мөнүү ?????
Еоооо миний хамгийн гое сонсголонтой сонссон хэдэн үг энэ байлаа. Эр юм байж бараг уйлах шахлаа.
-Ах нь автобусны жолооч нь байнаа гэж үүү????? Үнэхээр гайхалтай. Хэлэх ч үг олдохгүй байлаа. Хүний мөс чанар муудсан энэ хорвоо чигээрээ л хар бараан гэж бодох болсон миний сэтгэл тэр үед замхран алга болсон. Дэнжийн 1000 – Зайсан чиглэлд явдаг энэ ахыг ХОНГОР гэдэг гэсэн. Би гарыг нь цайлгасаан. Харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан. Маш их Баярлалаа. Энэ автобус баазых нь ч бас энэ ажилчинаараа бахархаж байгаа гэж бид найдаж байна. Алт шиг сэтгэлтэй ах байна лээ. Сайн үйлс үргэлж дэлгэрэг!!!! ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
О.Ширмээ
URL: