Испани түгшүүр зарлалаа

Ажилгүйдлийн төвшин нь 22 хувьд хүрч байхад өрийн шуугиан Испанид газар авч байна.

Эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн улиралд дөнгөж тэг хувиар өссөн байна. Өмнөх гурван сартай нь харьцуулахад 6-9 дүгээр сард үйлдвэрлэлд огт өөрчлөлт гараагүй, бас өмнөх оныхоосоо дөнгөж 0,8 хувиар өссөн хөөрхийлөлтэй статистик гарчээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх улирлаасаа бараг өсөлгүй буюу 0,2 хувийн ялгаа л тэдэнд байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногт Италийн их өр дэлхий дахины шинэ маргаан, мэтгэлцээн бас уналт болоод байсан тул Испанийн удирдагчид өр, зээлээ хэрхэн барагдуулахад шийд гаргахаар төлөвлөж байна.

Засгийн газар нь татварын бага орлоготой нүүр тулаад байх зуур “лааз өшиглөгчид”-ийн тухай хар мэдээ байдлыг улам дордуулав. Өнгөрсөн хоёр сард зээлийн өртөг ч огцом өссөн байна.

Ж.Цог zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих