Дахин санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулах нь зөв, буруу

Монгол Улсын түүхэндээ анх удаагаа төрийн тэргүүнээ дахин санал хураалтаа сонгох гэж байна. Тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль амжилттай зохион байгуулагдсан ч нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болж, уг санал хураалтыг ирэх сарын 9-нд зохион байгуулахаар болоод буй. Дараагийн санал хураалтад хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөх юм. Тэгвэл улсын баяр наадамтай зэрэгцэн санал хураалтыг явуулах нь ирц хүрэхгүй байх магадлалтай гэдгийг энэ удаагийн санал хураалтаар хамгийн олон санал авсан АН-ынхан хэлж, эсэргүүцэж байгаа. Харин МАН-ын нэр дэвшигч М.Энхболд энэ хугацааг хүлээн зөвшөөрч буйгаа өчигдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл тэдний байр суурийг 24VS24 буландаа онцолж байна.

2r5j33eh5ffoeset74voibsp2q

М.Энхболд: Ирэх сарын 9-ны өдөр дахин санал хураалт явуулахыг дэмжмж байна

МАН-аас сонгуулийн санал хураалттай холбоотой мэдээлэл хийв. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Энэ удаагийн сонгуульд оролцох иргэдийн идэвх сайн байлаа. Гэвч нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал авч чадаагүй учраас СЕХ шийдвэр гаргаж, дахин санал хураалтыг явуулахаар болж байна. Тиймээс ирэх 7 сарын 9-ны өдөр санал хураалтадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Түүнээс гадна СЕХ 7 дугаар сарын 9-ны өдрийг зүгээр нэг сонгоогүй байхХуулиндаа 14 хоногийн дотор санал хураалт зохион байгуулах ёстой. Тиймээс энэ хугацаанд саналын хуудас хэвлэхээс эхлээд бэлтгэх ажил, зардал, төсөв байгаа учир энэ өдрийг сонгосон байх. Тиймдээ ч баяр наадмын өмнө сонгуулийн ажлаа өндөрүүлэх нь зөв юм” гэв.

Х.Баттулга: Наадам, сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга “Хүнд сонгууль болсон. 100 гаруй мянган саналаар илүү байна гэдэг бол давуу ялалт. Уг нь хүлээн зөвшөөрөх ёстой байсан ч хуулийн битүү хатуу заалтаар дахин санал хураалт явуулах гэж байна. Монголчууд төрт ёсны уламжлал алдагдаж байгаа, авлигал, хээл хахуулийн эсрэг саналаа өглөө.

 Наадам, сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир аргаСЕХ эрх баригчдад үйлчилж байна. Бидэнд итгэж байгаа монголчуудынхаа итгэлийг алдахгүй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих