1000 лайкны төлөө хүүгээ өндрөөс унагахыг завджээ

rVdOrenLZpBPJWhhuuhedАлжирын иргэн 15 давхраас бяцхан хүүгийнхээ зургийг авахын тулд цонхоор унагахыг завдсан тухай мэдээлжээ. Уг залуу өөрийн цахим хуудаснаа хүүгийн цамцнаас зуурч 1000 лайк өгөхгүй бол цонхоор унагалаа гэж сошиал хэрэглэгчдийг сүрдүүлсэн байна. Харин сошиал хэрэглэгчид залуугийн тэнэг үйлдэлд бухимдаж Алжирын цагдаагийн газар ханджээ. Удалгүй цагдаагийн албан хаагчид хүүхдээр тохуурхсан залууг баривчилжээ. Түүний шүүх хурал зургадугаар сарын 19-нд болж, хүүхдээ аюулд оруулсан хэрэгт буруутган, хоёр жилийн хорих ял оноосон байна. Харин хэрэгтэн шүүх хурлын үеэр биеэ өмөөрч энэ бол зүгээр л тоглоом тохуу байсан. Жинхэнээсээ хүүхдээ унагаах бодол огтхон  ч байгаагүй. Энэ үйлдэл сошиал хэрэглэгчдийг шуугиулах гэсэн үйлдэл байсан гэв.


URL:

Нэр: Гэрлээ Огноо: 24 June 2017

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

Нэр: Ариунаа Огноо: 24 June 2017

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

Сэтгэгдэл бичих