Хан-Уул дүүрэгт B, C вирүсийн илрүүлэг шинжилгээнд 2024 иргэн хамрагджээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр Яармаг дахь сансар худалдааны төв талбайд боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ гишүүн, өргөдлийн байнгийн хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ гишүүн Б.Энх-амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын орлогч дарга О.Баяр, НИХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, НИХ-ын тэргүүлэгч, ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Хан уул дүүргийн хэмжээнд 40-65 насны 37779 иргэн бий. Үүнээс 17830 иргэн элэгний B, C вирүсийн шинжилгээнд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагджээ
Мөн уламжлал ёсоороо өдөрлөгийн хүрээнд НЭМҮТ, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв , Хавдар судлалын үндэсний төв , Зооноз өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар дүүргийн эмч нарын хамт нийт 3562 иргэнд үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн шинжилгээг хийж зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилаж байгаа ХУЭМТ-ийн эмч ажилчдыг Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтанаар шагнаж урамшуулсан бол Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай өвчтөний ор 5-н ширхэг, УИХГ Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.
URL: