Протез, ортопедийн үйлдвэрийн товч танилцуулга
Протез ортопеди болон тусгай хэрэгслийг эмчилгээний зориулалттайгаар эмч, технологичийн заавар заалтын дагуу тухайн иргэний өвчний байдал, бие махбодод тааруулан тохируулж хүн тус бүрээс 1 болон хоёрдугаар хэмжээг авч захиалгаар хийж үйлчилдэг бөгөөд бүтээгдэхүүнийүйлдвэрлэх хугацаа нь:
Бүтээгдэхүүний төрөл, их болон бага гажгаас хамааран хугацаа нь 2-45 хоног.
Бүтээгдэхүүний үнэ нь:
Засгийн газрын 2012 оны 12 сарын 01 ны өдрийн 153 тушаалаар батлагдсан Протез, ортопеди тусгай хэрэгслийн жишиг үнээр хийгдэж байгаа болно /тушаалд өөрчлөлт ороогүй байгаа болно/.
Тус үйлдвэрт хийгдэж буй бүтээгдэхүүний нэрс
Дээд мөчний протез
·Мөр бугалганы протез
·Шууны протез
·Гар сарвууны протез
·Хурууны протез
Доод мөчний протез
·Шилбэний протез
·Өвдөгний тулгууртай протез
·Дунд чөмөгний протез
·Сүүж түнхний протез
·Тавхайн урд хэсгийн хошуувч, башмачок
Эмчилгээний даавуун даруулга
·Тарганы
·Бөөрний
·Нурууны
·Жирэмсний өмнөх болон дараа үеийн
·Хэвлийн ивэрхийний
Төрөл бүрийн улавч
·Супинатор,
·Пронатор
·Өндөрлөгөөтэй
·Шпорын
·Ивүүр / өсгийвч
Төрөл бүрийн чиг
·Шууны
·Бугалганы
·Шагайн
·Суганаас холдуулагч
Согог заслын ортопеди гутал, ботинк, сандаль
Нурууны корсет /нурууны бүх түвшинд / даавуун, хуванцар, ширэн/
Хүзүүний бэхэлгээ /хатуу, зөөлөн/
Павликийн дөрөөвч
Фрезкагийн дэр
Цавь, төмсөгний ивэрхийн даруулга
Аппарат
Тутор
Зогсоогч
Булангийн сандал
Тавцантай ширээ гэх мэт.
СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???