ХҮН БАЙХЫН УТГА УЧИР

632407958f707b9c324921Ийм нэртэй нэгэн өвөрмөц сургалтыг өнөөдөр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн офицеруудад Нийгэм, Сэтгэл Судлалын Дээд Сургуулийн багш, сэтгэл зүйч, докторант Б.Батцэцэг, докторант Ц.Баяржавхлан нар хийлээ.

Хүн байхын утга учраас эхлээд “Би” буюу өөрийгөө шинжих, нийгмийн ёс суртахуун, хүн мэддэг хирнээ мэддэггүй сэдвийн талаар хийсэн сургалт оролцогчдын сэтгэлд хүрсэн бөгөөд тэдний ихэнх  нь дэлхийг өөрчлөхийг мөрөөдөхийн оронд өөрийгөө өөрчлөх тухай бодож, “Өөрөө өөрийгөө чагнаж өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй” гэдэгтэй санал нэгдэж байв.

Сургалтанд оролцогчдын төлөөлөл сэтгэгдлээ хэллээ.  Ротын захирагч Б.Энх-Оргил “Нийгмийн ёс суртахуун дээр тулгуурлаад хүн өөрийгөө хэрхэн авч явах талаар ерөнхий цэгцтэй мэдлэг, мэдээлэл олж авлаа. Би энэ сургалтаас өмнө ингэж боддог байсан, арми бол өөрөө тусгай дэг журамтай орчин байдаг учраас мэргэжлийнхээ хувьд л чадварлаг байх ёстой гэж. Гэтэл сургалтын дараа нийгэмтэй харьцах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр  мэдээлэлтэй боллоо” гэсэн бол тус ангийн Мин тэсэлгээний техникч А.Гантогтох “Армийн бидэнд маш их давуу талтай сургалт боллоо, сэтгэл хангалуун байна. Армийн ажил бол маш их сэтгэл зүй шаарддаг ажил. Сэтгэл зүй дээр тулгуурлаад хүний ёс суртахуун, зан араншин, хүний нийгэмшил дээр өмнө нь нэг их санаа тавьж байгаагүй. Манай Энхийг сахиулах бригадаас ийм сургалт явуулсанд маш их баяртай байна. Армид сэтгэл зүйн бэлтгэл маш их шаарддаг. Миний хувьд  би өөр дээрээ ямар ёс суртахуунтай билээ, би нийгэмд ямар байр суурь эзэлдэг билээ“ гэдэг дээр өөртөө дүгнэлт хийж ажилламаар санагдлаа гэв.

Нийгэм, Сэтгэл Судлалын Дээд сургууль Зэвсэгт хүчний байгууллага цаашид сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана.

 
НИЙГЭМ СЭТГЭЛ СУДЛАЛЫН ЭНХ ОРЧЛОН ДЭЭД СУРГУУЛИЙН МАРКЕТИНГИЙН АЛБА.                                                              
УТАС: 88112952
 
ФЭЙСБҮҮК ХАЯГ:   www.facebook.com/ MongolianSPUniversity/

URL:

Сэтгэгдэл бичих