Борооны усыг соруулж, аюулгүй байдлыг хангалаа

10083

Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс 53 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15 дуудлагын дагуу гэр хорооллын айл өрхийн хашааны ус, автомашины гражын усыг Аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 150 гаруй албан хаагчид шуурхай арга хэмжээ авч соруулан ойр орчимд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав. Усанд автаж бэртэж гэмтсэн иргэн байхгүй болно.

Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29-р байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги105-ын албан хаагчид соруулж ажиллалаа.

Түүнчлэн нийслэлийн Онцгой комиссын ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын өрөөнд хуралдаж холбогдох гамшгаас хамгаалах албадад дараах үүрэг чиглэл өглөө.

  • Үерийн үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
  • Албад хариуцсан мэргэжилтэн, ангийн дарга нар шуурхай ажиллагаа, холбооны бэлэн байдлыг хангах
  • Байгууллага бүр үер усны үед ажиллах гамшгаас хамгаалах салбар төлөвлөгөөг тодотгож, шуурхай штаб  байгуулан ажиллах
  • Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв мэдээ мэдээллийг нэгтгэн, хүч хэрэгслийг шуурхай хуваарилан ажиллах
  • Мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуурхай хүргэх
  • Хоол үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр усанд автсан тохиолдолд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл, аюулгүй байдлыг хангах гэсэн үүргүүдийг чиглэл болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих