Сильвио Берлускони огцорлоо

Италийн улс төрийг 17 жил барилцсан Сильвио Берлускони албан тушаалаасаа огцорчээ.

Тус улсын Ерөнхийлөгч Жорж Наполитано Ерөнхий сайд С.Берлускониг суудлаа орхихыг дэмжсэнээр албан ёсоор Итали улсын Ерөнхий сайдын албыг хаших цаг нь төгсгөл болжээ.

С.Берлускони улсынхаа эдийн засгийн уналтыг түргэн хугацаанд сэргээх ёстой байсан ч өр, зээл санхүүгийн огцом эргэлт түүнд боломж олгоогүй аж.

Одоогоор Италийн эдийн засаг туйлын эмзэг байгаа бөгөөд Европын холбооноос мөнгөн тусламж гуйхаар сэтгэл шулуудаад байгаа юм. Улмаар С.Берлусконийн суудлыг хэн залгамжлах нь цаг хугацааны асуудал болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих