Гишүүд тойрогт ажиллах нэрээр сонгуульдаж явна
УИХ-ын чуулган завсарлачихлаа, гишүүд тойрогтоо ажиллаж байна гэх нэрээр орон нутагт явцгааж байгаа хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ л дэмжиж явна. Түүнээс бус тойрогт ажиллаад байх ч зүйл үгүй. Ямар татвар нэмсэн, цалин нэмэхгүй гээд яриад явалтай биш дээ.
Ерөөсөө манай УИХ-ын гишүүд парламентийн дугуй танхимд орж ирээд л ард түмнээс сонгогдсон гэдгээ мартаж орхидгийг бид мэднэ. Өнөөх л нам бүлэглэлийн эрх ашгийн төлөөх тулаанаа үргэлжлүүлнэ. Өчигдөрхөн сонгуульд нэрээ дэвшүүлээд юу гэж ярьж явснаа ор тас мартаж орхино. Уг нь манай түшээд “Бид чинь ард түмний төлөөлөл шүү. Энд ямар ч бүлэглэлийн ашиг сонирхлын дагуу орж ирээгүй” гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Өчигдөрхөн иргэдийн дунд ярьж байсан зүйлээ өнөөдөр чуулганы хуралдаан дээр мартаж, өнөөх л бүлэглэлийнхээ үгийг дагаж хуйлрахаас ядахад ичдэг баймаар. Мэдээжийн хэрэг улстөрийн бүтэц зохион байгуулалт, хувь гишүүний үзэл баримтлал гээд байх нь зүйн хэрэг. Нэр дэвшин өрсөлдсөн, үзэл баримтлалаа нэгтгэж итгэл үнэмшлээ өгч ирсэн намынхаа үзэл бодлыг дагах нь ч аргагүй хэрэг байх. Гэхдээ ард түмний төлөөлөл бол ард түмний элч, тэдний итгэл үнэмшил байх учиртай сан. Харин манай парламентад хуруу дарам гэж болох ард түмний төлөөлөл бий.
Монгол Улсын бүхий л зүгт гишүүд маань аяны тоостой давхилдаж явна, тэд эх орон элгэн түмнийхээ төлөө хэдхэн хоногт ийм хурдтай тойргууддаа ажиллаж чаддаг билүү. Намынх нь дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн учраас ийнхүү хөлөө хугалах нь шахам давхилдаж байна. Үнэнийг хэлэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улс, нийгмийн амьдралд нэг ч ахиц гараагүй, хамгийн наад зах нь цалин тэтгэвэр нэмсэнгүй. Баахан татвар нэмэх тухай хууль гаргачихсан, тэр нь хэзээ мөдгүй мөрдөгдөх гээд байдаг. Гишүүд маань тойрогт ажиллах үнэхээр хүндрэлтэй байгаа. Юугаа гайхуулж ярих юм бэ.
С.Баяр
Shuurhai.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
sfsdfd