САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЖЭЭ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 12-нд болсон байна. Энэхүү зөвлөлийн удирдах хорооны бүрэлдэхүүн нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд, СЗХ-ны дарга нараас бүрддэг.
Улирал тутамд хуралддаг уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдэрлэжээ. Тодруулбал, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан банк санхүүгийн салбарын зорилт арга хэмжээний хэрэгжилтийн тухай, санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийн тухай, Төв банкны тухай хуулийн 272 дахь хэсгийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тухай, Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн талаар тус тус хэлэлцсэн байна.
Тус зөвлөлийн үндсэн зорилго нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн салбарт учирсан эрсдлийг бууруулахад хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийн хүрээнд авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахад чиглэгдэнэ.
Оллоо.мн
URL: