Ливийн дарагуйлагч асан Муамар Каддафийн хүү Саиф Аль Ислам суллагджээ

 

[add

Саиф Аль Ислам өршөөгдсөн учир Зинтан дахь шоронг орхижээ. Түүнийг сулласнаар бүс нутагт шинэ тогтворгүй байдал үүсэх үү?- 

Муаммар Каддафийн хүү өршөөгдөн шоронгоос суллагджээ. Тэрээр зургаан жил гаруй шоронд хоригдож байсан юм. “Эгдүү хүрмээр дарангуйлагч”-ийн хүү байсан учир Ливийн ард түмний эсрэг гэмт хэргийн учир баривчилсан боловч ийн суллажээ.

Саиф Аль Ислам Ливийн нийслэл Триполи хотод төржээ. Тэр одоо 44 настай ажээ. Тэр инженерийн мэргэжилтэй, мөн философийн ухааны докторын зэрэгтэй аж.

Тэрбээр Лондонгийн сургуульд эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаанаар суралцжээ. Тэр бүс нутгийн асуудлыг, ялангуяа Газын зурвасын асуудлыг шийдвэрлэхээр буяны сан байгуулсан аж. Мөн мансууруулах бодисыг хянах Ливийн Үндэсний нийгэмлэгийг байгуулжээ.

Түүний эцэг Ливиг захирч байхад Аль Ислам түүний эрх мэдлийг хуваалцаж байсан тэр хэлэлцээрүүдэд оролцож байж. Жишээ нь, Саиф олон улсын хүмүүнлэгийн төлөөлөгчдийг суллуулахаар Талибанчуудыг ятгах гэж оролдож байсан аж.

Аль Ислам баруунтай харилцаагаа тогтворжуулахын тулд үндсэн хуулийг баталж, улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалсан: Гэсэн ч, түүний үзэл бодол байнга өөрийн эцгийнхтэй зөрчилддөг байжээ.

Харин Каддафийн эсрэг бослогын үеэр тэрбээр эцгийнхээ талд орсон учир 2011 оны зургадугаар сард Гаагийн Олон Улсын Эрүүгийн шүүх нь Муаммар Каддафи болон Саиф Аль Исламыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж баривчлах шийдвэр гаргасан юм.

Аль Ислам Олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад орсноосоо хойш Ливийн нутаг дэвсгэрт нуугдаж байсан ажээ. Түүнийг хоёр хамгаалагчийнхаа хамт Нигерийн хил рүү гарах гэж оролдож үед нь 2011 оны арваннэгдүгээр сард баривчилсан байдаг.

Түүнийг Ливийн баруун хойд хэсэгт байх Зинтан хотын шоронд хорьсон байна. 2015 онд түүнд улсын аюулгүй байдлыг зөрчсөн, үндэсний далбааг гутаан доромжилж шоронгоос зугтахыг оролдсон хэргээр цаазаар авах ял оноосон байна.

Триполи уг ялыг хэрэгжүүлэхийг тушаасан боловч Зинтан дахь шоронгийн захиргаа Аль-Исламыг цаазлахаас татгалзсан ажээ. Олон улсын эрүүгийн шүүхээс нэхэмжилсэн хэдий ч, хоёр жилийн турш Зинтан дахь хамтрагчид нь Саиф Аль-Исламыг хамгаалж байсан бол одоо ийнхүү өршөөгдөн суллагджээ.

 

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих