“Исламын улс” АНУ, Европ, Орост шинэ халдлага хийхээр заналхийлжээ

ислам(1)Алан хядах “Исламын улс” бүлэг АНУ, ОХУ болон Европт шинэ дайралт хийхээ зарлажээ. Энэ тухай “Исламын улс” бүлгийн төлөөлөгч зарласан хэмээн Reuters мэдээлсэн байна.

Агентлагийн даргын хэлснээр, террорист үйл ажиллагааг Лалын ариун Рамадан сар буюу тавдугаар сарын сүүлчээс үйлдэж эхэлсэн байна. Дээр дурдсанчлан, “Исламын улс” цахилгаан сувагт аудио зурвасыг хэвлэсэн байна.

Reuters уг бичлэгийг үнэхээр “Исламын улс”-ын төлөөлөгчид бичсэн гэдгийг баталж чадахгүй байна гэж мэдээлжээ. Гэхдээ бичлэгт ярьж буй хүний дуу хоолой өмнөх мэдэгдэл хийсэн алан хядагчийнхтай маш адилхан юм гэжээ.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр, “Исламын улс”-ын исламистууд Оросын өмнөд нутгийг тогтворгүй болгох төлөвлөгөө боловсруулсан гэж хэлсэн билээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих