Оросын Элчин сайдыг алуулахаар захиалсан 5 хүнийг олсон гэнэ
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд Анкара хотод гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэн дээр үг хэлж байсан Оросын Элчин сайд Андрей Карлов буудуулан амиа алдсан билээ. Түүнийг буудсан цагдаагийн ажилтан М.Алтынташийг цагдаа нар хэргийг газар хөнөөсөн билээ.
Энэхүү хэргийг Туркийн Прокурорын газар шалгаж байгаа. Одоогоор Оросын Элчин сайд Андрей Карловыг алсан хэргийг захиалсан гэж 5 хүнийг баривчилсан ажээ. Тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг одоогоор өгөхгүй байгаа ч нэг нь энэ хэргийг захиалагч байх бүрэн магадлалтай гэнэ.
Туркийн “Hurriyet Daily News”-ийн мэдээлснээр уг хүн хэрэг гарсан зочид буудалд байсан нь тогтоогдсон гэнэ. Туркт сууж байсан Оросын Элчин сайд А.Карловыг буудсан цагдаа Мевлют Алтынташ зочид буудлын хажуугийн худалдааны төв рүү орж уг хүнтэй онлайнаар ярилцаад дараа нь буудалдаа уулзсан болох нь ч тогтоогдсон гэжээ.
URL: