НҮБ “ИУ” бүлэглэлийн дайчдын багцаалсан тоог гаргажээ

1fk6703b8lfa2m2iafs0l230qsНҮБ-ын Аюулгүйн Зөвлөл “Исламын улс” (“ИУ”) бүлэглэлийн зүгээс энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг нийтлэсэн байна. Ингэхдээ Ирак, Сири улс дахь тус бүлэглэлийн террористуудын тоог дурджээ.

НҮБ-ын мэдээгээр, террористуудын эгнээнд 12-оос 20 мянга хүртэл хүнн байлдаж, тэдний тоо сүүлийн 16 сард нэлээд цөөрсөн байна. Гадаадын дайчдын урсгал бас татарчээ. Террористууд өөрийн орнууд руу буцаж, мөргөлдөөний бүсээс бусад бүс нутагт шилжиж байгаа нь олон улсын аюулгүй байдалд гол аюул учруулжбайна гэж Аюулгүйн Зөвлөл таамаглаж байгаа ажээ.

ИУ бүлэглэлийн санхүүжилт аюултай түвшинд байгааг НҮБ тэмдэглэж байна.Террористууд нефтийн хууль бус арилжаа болон сүрдүүлгээр ашиг олсоор байгаа аж.Өөрийгөө бие даан тунхагласан халифатын улссар бүрнэлээд хэдэн арван сая долларэргэлдүүлдэг гэж шинжээчид үзэж байна. Ингэхдээ 2015 ондИУ бүлэглэлийнорлого сард 500 сая долларт хүрч байжээ.

 

Зургаадугаар сарын8-нд ИУ бүлэглэл мэдэгдэл тарааж, үүндээ хэд хэдэн орныг заналхийлсэн байна. Тааруухан англи хэлээр бичсэн мэдэгдэлд хүмүүс олноороо цуглардаг газар – зах зээл, хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбайгаас холхон бай, яагаад гэвэл ”халифатын цэргүүд дэлбэлж, дайрч, дайснуудын хоолойг огтлоно” гэж исламын шашин шүтдэг хүмүүст зөвлөжээ.Сүрдүүлсэн мэдэгдлийг Бельги, АНУ, Орос, Франц, Их Британи, Канад, Австрали, Итали гэсэн найман оронд аж төрдөг лалын шашинтнуудад хаягласан байна.

 

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих