Тайванд монгол хулгайчдын бүлгийг илрүүлжээ
Өнгөрсөн пүрэв гаригт Тайваний цагдаагийн газраас иргэддээ хүн олноор цугласан газар болон тээврийн хэрэгслээр зорчихдоо хувийн эд зүйлдээ хянуур байхыг сануулсан байна. Учир нь тус улсын нийслэл Тайпэй хотын цагдаагийн алба метронд бүлэглэн хулгай хийдэг Монголоос ирсэн халаасны хулгайчдын бүлгийг илрүүлсэн байна.
Иргэд метронд байнга хулгай гарч байгаа талаар цагдаагийнханд мэдэгдсэн байна. Цагдаагийнхан ойр орчмын камер шалгах явцад урсдаг шатаар яваа эмэгтэйн ард ойрхон зогссон Анхбаяр цүнхнээс нь хулгай хийж буй баримт бичигдэж үлджээ. Энэ үед түүний хамсаатнууд Анхбаярыг тойрч зогсон халхалж байсан аж. Энэ долоо хоногийн эхээр хулгайч нарыг баривчлахад тэднээс хохирогчдын бэлэн мөнгө, бэлгийн карт, ваучер зэрэг зүйлс илэрчээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
balai yum ulsiin ner gutaasan.