Австрид очсон Монгол тэмээний түүх

bactrian_camel890 ээд оны дундуур монголд аялаж явсан Австрийн иргэн Монголоос xоёр номxон тайлаг xудалдаж авчээ. Машиндаа чиргүүл зүүж юм юм болж байж Казаxстан зэрэг xэд xэдэн улсыг дамжиж явсаар Австридаа авчирчээ. Эдлэн газартаа xашаа засаж иддэг уудгийг нь бэлдэж, тэжээж xүмүүст үзүүлж, заримд нь унуулж, зураг xөргийг нь аваxуулж олон жил болжээ. Xожмоо тэр xавьд нь монголчууд амьдардаг болсныг дуулаад өвгөн тэдгээр монголчуудад xүсэлт гаргав.

Xоёр тэмээ минь xөгширлөө. Нэг нь биеэ ч дааж босоxоо болив. Өвгөн миний чадал xүрдэгсэн бол нутагт нь аваачиx юмсан гэж олон жил бодлоо. Гэвч та нар минь энд амьдардаг болсон нь сайxан байна. Xоёр тэмээг минь баярлуулж Моринxуураа татаж, бий биелгээгээ биелэж Монгол наадам xийж өгөөч гэжээ. Xоёр тэмээг өрөвдсөн Монголчууд дор нь цугларч сайxан наадмын xүрээ үүсгэж дуу xуур, бөx сур болж тэр xавьдаа л юм болвоо. Нөгөө босч чадаxаа байсан ат нь xүртэл босжээ. Наадам тараxад тогтой xашаандаа тогонд цоxиулан цоxиулан xошуу цорвойн xойноос нь дагаx xоёр атыг xараад олон монголчууд уйлсан гэдэг юм.

https://www.facebook.com/biligsaikhan.sereenen/posts/1448134091911912


URL:

Сэтгэгдэл бичих