БСШУС-ын сайдад нэр дэвшигч Г.Чулуунбаатар гэж хэн бэ?
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ж.Батсуурийг огцруулах саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-д оруулж, шийдвэрлүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж гаргасан энэ шийдвэрийн ард оюутан, сурагчдын ажил, амьдралтай холбоотой шийдвэрүүдэд цаг хугацааны хүлээлт үүсэх вий гэдэг болгоомжлол байсан ч өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Энэ үйл явдлаас өмнө тус яамны сайдаар улс төрд зам мөртэй, улс төрийн туршлагатай тодорхой нэр бүхий МАН-ын гишүүд яригдаж байсан ч нийгмийн, тэр дундаа Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чупуунбаатарыг нэр дэвшүүлсэн нь гэнэтийн гэмээр санал болж хувирав.
Учир нь, академич Г.Чулуунбаатарын хувьд Үндсэн хуулийн шинэчлэлт, өөрчлөлтийн талаар санал бодлоо илэрхийлэхээс өөрөөр улс төрийн халуун тогоонд ажиллаж амьдарч, санаа бодлоо илэрхийлээд байсан нь төдий л үгүй. Даруу, төлөв гэдэг тодорхойлолтын эзэн болсон түүнийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд олонхиороо дэмжсэн нь бас л сонин. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч адилхан. Иймд түүний өнгөрсөн хугацаанд хэвлэлд өгсөн ярилцлагын онцлох ишлэлээс түүвэрлэн хүргэе. Энэ нь улстөрчийн замналаар бус эрдмийн мөрөөр амьдарч ирснийг нь батлах юм.
ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЁСТОЙ
-Үндсэн хууль бол Монгол Улсын төрийн тусгаар тогтнолын улс төр, эрх зүйн баталгаа. Мөн монголчуудын язгуурьш үнэт зүйлсийн нийлбэр юм. Үүнээс гадна Монгол Улсын нийгмийн өөрчлөлтийн хөтөч. Монголчуудын эв нэгдлийг хангагч оюун санааны ноён нуруу юм. Энэ хүрээнд Үндсэн хууль үүргээ хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг тодорхойлж болно. Монголын нийгмийг XX зууны төгсгөл буюу социалист системээс ардчилсан, нээлттэй, чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болгож өөрчилсөн. Өөрөөр, хэлбэл 1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ хангалттай биелүүлсэн.
Цаашид ч энэ хуулийг бүрэн утгаар нь ойлгож, шавхаад явбал олон асуудлыг шийдэх боломжтой. Олон улсын жишгээс харахад Үндсэн хууль 4-6 жилийн хугацаанд идэвхтэй үйлчилдэг. 22 жилийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг практик ч байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд гар хүрэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн төдийгүй эрдэмтэн судлаачид өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь үзэл санааг үндсээр нь өөрчилнө гэсэн үг биш.
АРДЧИЛАЛД ШИЛЖСЭН НЬ БУРУУ БИШ. ХАРИН ДОРНЫН ОНЦЛОГОО СУДЛААГҮЙДЭЭ БИД АЛДСАН
-Эрх чөлөө бол гагцүү хүнд холбогдох ойлголт. Түүнийг уураг тархиар дамжуулж улс төр, оюун санаанд, эдийн засагт, соёл урлагт гээд хүний үйл ажиллагааны бүх салбарт олгодог, бас хязгаарлаж болдог зүйл. Ер нь тодорхой хязгаартай байх ёстой эд. Хязгааргүй эрх чөлөө гэж энэ хорвоод байхгүй. Улс төрийн салбарт хүний эрх чөлөөг ардчилсан зарчмуудаар хязгаарлаж, хангахыг нь ардчилсан дэглэм, эдийн засгийн салбарт бол төрийн бодлого, нийтийн эрх ашгаар хязгаарлаж хувийн өмчийн эрх чөлөөг хангахыг чөлөөт зах зээлийн тогтолцоо гэж ойлгож болно. Хятад бол хязгаарлагдмал ардчиллыг үзэл суртлын тодорхой хязгаарын дотор маш нарийн тооцоолсон, залгамж шинжтэй, цэгцтэй, хатуу бодлогоор хөгжүүлж байна. Хүчтэй төрийн зохицуулалт бүхий нарийн төлөвлөгөөтэй чөлөөт зах зээлийн тогтолцоо хөгжиж үр дүнгээ өгч байгаа. Үүнийг дорнын нийгэмд, Хятадынхаа ондлогийг тооцсон бодлого гэж ойлгож болно. Манайд бол улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг зэрэг хийсэн гэж бид сайрхдаг. Тийм тал ч бий. Гэхдээ социалист байсан Азийн орнуудаас ганцхан манайх л барууны ардчилал, зах зээлийн загварыг шууд авсан. Өөр газар оронд, хөгжлийн өөр түвшинд, өөр үндэстэнд таарч тохирч байсан бүхэн Монголд яв цав тохирохгүй нь ойлгомжтой. Тэр бүр тохирохгүй байгааг бид 24 жил ямар нэг хэмжээгээр мэдэрсэн гэж боддог. Миний бодоход ардчилал, зах зээлийн замыг сонгосон нь буруу биш. Буруу нь дорнын нийгэм, Монголынхоо онцлогийг тооцож, судалж, сонголтоо зөв хийж чадаагүйд л байна. Монголын онцлог гэдэг бол юуны өмнө монголчууд дэлхий дээр төр ёсныхоо уламжлалаар хамгийн баялаг ард түмэн. Тэгэхээр “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй” гзж манай нэг сайн яруу найрагчийн хэлсэнчлэн монголчууд бид Төрөө яаж засахаа гадныхнаар нэг их заалгаад баймааргүй байгаа юм. Гаднынхан бол өөрийнхөө л юмыг заана, өөрсдийнхөө сонирхлыг л хавчуулах нь ойлгомжтой. Гэтэл манайд төр ёсны уламжлалд чинь гаднынхнаас дутахааргүй, дор хаяад дүйлгэж үзэх, жишиж харьцуулах хэмжээний онол ухаан хангалттай байгаа шүү дээ.
Мөн тэрбээр Монгол Улсын хөгжлийн талаар “Иргэн нь тархиндаа, төр нь шинжлэх ухаандаа тулгуурлаж байж л үндсэтэн оршин тогтоно” хэмээн удаа дараагийн ярилцлагадаа онцолж ирсэн байх бөгөөд нийгмийн шинжлэх ухааны зам мөрөөр амьдарч ирсэн намтар нь ч үүнийг нотлох биз. Иймд намтрыг нь хүргэе. Товчхондоо, шинээр томилогдох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд шинжлэх ухаанд үнэнч, боловсрол ойрхон, харин улс төрөөс хөндий хүн ажээ.
ФИЛОСОФИЧООС АКАДЕМИЧ ХҮРСЭН НЬ
• 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн.
• 1990-1993 онд Оросын Удирддагын Академийн аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 оны Тавдугаар сарын 26-нд философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
• 2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (ScD)-bih зэрэг хамгаалсан.
• 2001 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол
• 2010 Удирдлагын академийн профессор цол
• 2004 онд БНХАУ-ын Нефтийн их сургууль,
Хөх хотын багшийн их сургуулийн хүндэт профессор цол
• 2005 онд Японы Сока их сургуулийн хүндэт профессор
• 2009 оны хоёрдутаар сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол тус тус хүртсэн.
• ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Г.ЭНХЛЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: