Европ дахь Монгол шагай харваачдын наймдахь удаагийн аваргууд тодорлоо

18947133_1181530778618277_1458755170_o

Жил бүр уламжлал болсон уг арга хэмжээ нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Швед улс дахь Элчин сайдын яамны нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээн хэлбэрээр  хоёрдахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээрээ Шведдээ хоёрт ордог Гётеборгт хотод анх удаа хүлээн авсан Шагайн харваачдын наймдугаар наадам хамгийн олон баг, тамирчид оролцсон, өрсөлдөөн ихтэй бас байгал хангай бороо хураа харамгүй хайрлаж, халуун нар, бороо салхи нь тамирчдын ур чадварын нилээн сорьсон гээд өмнөх тэмцээнүүдээсээ онцлогтой болж байлаа. Жил ирэх тусам шагайн харваа сонирхогчдын тоогоор хүрээгээ тэлж байгаа Европын шагайн холбоо болоод Гётеборг хот дах төлөөлөл, Швед дэхь Монголчуудын үндэсний холбоо, Монголын соёл мэдээллийн төв, Шагайн салбар зөвлөл зэрэг байгууллагууд Монгол улсаас тус улсад суугаа элчин сайдын яамны ивээл дор тэмцээнийг амжилттай зохион байгуулсан гэх үнэлгээг авлаа.

Европын найман орны 14 багийн 70 гаруй тамирчин харваачид хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорьсоноос Франц улсаас ирсэн хүчтэй бүрэлдэхүүнтэй баг хамт олон азтай хийморьтой байж хэд хэдэн түрүү байрын эзэд боллоо. Энэ удаагийн тойромд Шведээс зургаан баг, Францаас дөрвөн баг мөн Польшийн нэг, Чехийн хоёр, Бельгийн нэг, Германы хоёр баг ирсэн байв.

Ингээд та бүхэндээ “Гётеборг-2017” Шагайн тойрмын дүнг танилцуулья:

Багийн харваанд 1-р байрт Мөнхбүрэн ахлагчтай Францын баг, хоёрт Ганбаатар ахлагчтай Шведийн нэгдүгээр баг, гуравт Жадамбаа ахлагчтай Белгийн баг тус тус шалгарлаа.

Харин найдахь удаагийн тэмцээний цуваа харвааны төрөлд мэргэчүүл нийт 20-н сум тавсанаас хувийн амжилтаараа Францын багийн Батчулууны Батзориг тэргүүлсэн бол хоёрдугаар байрт мөн францаас ирсэн харваач Эрдэнэбаатарын Батжаргал шалгарч Шведийн мэргэн Сундуйсүрэнгийн Эндгэрэл гуравт орсон байна.  Тэгвэл хоёр ч тусгай байрын шагналыг мөн л францын мэргэн харваачид хүртжээ.

Мөн шагайн тойрмын хүрээнд хүүхдүүдийн дунд богино зайн гүйлтийн тэмцээн болж, сонирхогчдын харвааны аваргыг  шалгаруулсан бол урлаг соёлын болон худалдаа үйлчилгээ өргөнөөр явагдсан билээ.

Стокхольм хотоос Р. Хишиг-Алдар мэдээллээ

2017-06-06

 


URL:

Сэтгэгдэл бичих