Хөвсгөл аймгийн шашны эзнээр Дарба бандида гэгээнтнийг өргөмжилнө

333(1)Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн Ловон лам А.Жалбаажамцын санаачилгаар Эрдэнэ мэргэн цэцэн ширээт шашныг тодруулагч халхын Дарба бандидын Монголд тодорсон 7-р дүрийн хувилгаан Дэнзэн Чойжилодой гэгээнтэнг Хөвсгөл аймгийн шашны эзнээр өргөмжилж сэнтийд залах ёслол энэ сарын 16-нд болох гэж байна. Энэ үеэр  өмнөд Энэтхэгийн Сэра жэ дацангийн Хансүр Жадо Рэнбүчи лам хуврагууд сүсэгтэн олонд зориулж ном айлдах аж.

 Одоогоос 4 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодорч  төрсөн нутагтаа 108 ламын хамт морилон ирж сэнтийдээ заларч, хувцас өмсгөлөө хүлээн аваад Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд Бурхан шашны бага боловсролыг эзэмшихээр зорьсон гэгээнтэн өнгөрсөн 4 сард эх нутагтаа иржээ. Гэгээнтний дүрийг тодруулахдаа Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа даржээ.

Дарва бандид Агваанчойнжуурдондов нь 1860 оны эцсээр тус хошууны ядуу ард Насангийн гэрт төрсөн ба түүний бие балчир бага байхдаа 1870 онд Энэтхэгт төвдийн нэгэн бурханчлагдан тахигдсан том лам Дарва хувилгааны хойт дүр хэмээн залагдсан ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих